Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн...
Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг баталгаажуулав (ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Сургалтын төвд тохирлын гэрчилгээ олгов)
2014-11-12

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Сургалтын төвөөс ирүүлсэн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-д Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2014 оны 122 дугаар тушаалаар батлагдсан “Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх зохицуулалтын журам” болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”, “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандартын дагуу сорилт туршилт, баталгаажуулалт хийж гүйцэтгэлээ. 

Баталгаажуулалт, тохирлын үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Сургалтын төвийн MSS01 загварын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box) нь Монгол Улсын Засгийн газрын “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ашиглах боломжтой, MNS 6401:2013 стандарт шаардлагыг бүрэн хангасан тул тус хорооны дэргэдэх баталгаажуулалтын үнэлгээний хороогоор хэлэлцүүлж 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай № А16000004 тоот тохирлын гэрчилгээ олгов.  

Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-ийн борлуулалт болон ашиглалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ШУТИС, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн Сургалтын төвтэй 88111798 тоот утсаар холбогдож авах боломжтой юм.