Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Стандарт боловсруулах санал авч байна
Стандарт боловсруулах санал авч байна
2014-11-12

Харилцаа холбооны зохицуулах хороо нь мэдээлэл холбооны салбарт мөрдөгдөх дараах үндэсний стандарт боловсруулах хүсэлтэй хувь хүн, аж ахуйн нэгж, төслийн багийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний дотор саналаа ирүүлэхийг урьж байна.

Үүнд:

  1. Худаг сувагчлалын байгууламжийн суурилуулалт болон кабель угсралтын ажилд тавих шаардлага
  2. Харилцаа холбооны техник, тоног төхөөрөмжийг байрлуулах байр, талбайд тавигдах шаардлага

Дээрх бичиг баримтыг боловсруулахаар сонирхсон хувь хүн болон төслийн баг нь бичиг баримтыг боловсруулахад шаардлагатай ажлын агуулга, цар хүрээ, боловсруулах хугацаа болон үнийн талаар саналаа дээр заасан хугацаанд ирүүлнэ үү.

Ирүүлсэн саналыг авч үзээд дараах шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна.

Стандарт боловсруулах ажлыг гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байна.

Харилцах утас: 304257, 304258

И-мэйл: info@crc.gov.mn

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв,

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/