Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
2014-10-10

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих хэрэгсэл, стратегийн салбарын нэг болох мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарт төрийн захиргааны байгууллага үүсч хөгжсөний 10 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар /МТШХХГ/-аас салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч, хөгжлийн бодлого стратеги, хөтөлбөрийг тодорхойлсон билээ. Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хөгжлийн бодлого стратегийг тодорхойлж, хэрэгжилтийг үе шаттай зохион байгуулахад МТШХХГ-ын удирдлага болон хамт олны оруулж байгаа хувь нэмэр чухал ач холбогдолтой байдаг юм.  

Энэ ялдамд, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын үе үеийн удирдлага, хамт олонд ойн баярын мэндийг хүргэе.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Даргын зөвлөл, удирдлага, хамт олны зүгээс Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын удирдлага, хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

Энэ баярын өдөр МТШХХГ-ын хамт олондоо өмнө гаргасан ололт, амжилтаа улам бататгаж, салбарынхаа ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд улам их хувь нэмэр оруулах ерөөлийг өргөн дэвшүүлье!

Сайн үйл дэлгэрэх болтугай.