Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Нээлттэй өдөрлөгийн үеэр тус хорооноос баталгаажсан хэрэглэгчийн...
Нээлттэй өдөрлөгийн үеэр тус хорооноос баталгаажсан хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг танилцуулна
2014-10-03

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, бодлого, үйл ажиллагааг танилцуулах, ажил үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг таниулах зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 04,05-ны өдрүүдэд Чингисийн талбайд Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана. Тус өдөрлөгт уг салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд өөрийн компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, техник технологийн шинэчлэлийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх юм.

Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс уг өдөрлөгт байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, хэрэглэгчид, иргэдийн санал хүсэлтийг хүлээж авах, холбогдох чиглэлээр зөвлөгөө өгөх бөгөөд нээлтийн арга хэмжээний үеэр тоон системд шилжих ажилтай уялдуулан тус хорооноос баталгаажуулсан хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг танилцуулж, тохирлын гэрчилгээ авах байгууллагуудыг танилцуулан гэрчилгээг гардуулах юм.