Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Ц.Чулуунбат: Баталгаажуулалт хийснээр зах зээлээс хуурамч, дуураймал...
Ц.Чулуунбат: Баталгаажуулалт хийснээр зах зээлээс хуурамч, дуураймал бүтээгдэхүүн шахагдана
2014-10-03
Ц.Чулуунбат: Баталгаажуулалт хийснээр зах зээлээс хуурамч, дуураймал бүтээгдэхүүн шахагдана Ц.Чулуунбат: Баталгаажуулалт хийснээр зах зээлээс хуурамч, дуураймал бүтээгдэхүүн шахагдана

Манай улсын мэдэлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийн хурдац нь дэлхийн хөгжлийн хурдацтай хөл нийлүүлэн яваа өнөө үед хэрэглэгчдэд чанартай, найдвартай, олон улсын болон үндэсний стандарт шаардлагыг хангасан үйлчилгээг хүргэхийн тулд мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжүүдэд баталгаажуулалт хийж, тохирлын гэрчилгээжүүлэх ажил нэн чухал юм.

Энэхүү баталгаажуулалт хийгдэж, тохирлын гэрчилгээ олгогдсоноор мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж нь чанар стандартын шаардлага хангасан, хүний биед сөрөг нөлөөлөлгүй байхаас гадна зах зээлийг хуурамч, дуураймал бүтээгдэхүүн нийлүүлэлтээс хамгаалснаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой. 

Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг Харилцаа холбооны зохицуулах хороо гүйцэтгэж байгаа бөгөөд энэ баталгаажуулалтын үйл ажиллагаагаа Стандартчлал хэмжил зүйн газрын 2014 оны А/218 тоот шийдвэрээр итгэмжлүүлж, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлээд байгаа юм байна. Дэлгэрэнгүй...

Эх сурвалж www.ikon.mn