Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны удирдлага, хамт олон 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр буюу Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан тус хороонд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Балгансүрэн ахмадуудад тус хорооноос сүүлийн хоёр жилийн явцад хийсэн ажил, өөрчлөлт шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж танилцууллаа.
Уулзалтанд оролцсон Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн анхны дарга Л.Лантуу, Холбооны Яамны сайд асан Б.Баатар, Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн гишүүн асан И.Норовжав, Радио долгион хяналтын станцын дарга асан Ө.Цогзолмаа нар албан хаагч, ажилтнуудад өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан, санал сэтгэгдэлээ илэрхийлж байгууллагын удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсч, илүү их эрх хүчтэй ажиллахыг хүсэн ерөөлөө.