Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2014-10-01

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Радио өргөн нэвтрүүлгийн мониторингийн үйлчилгээ үзүүлэх” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ФМ радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлт, хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд хяналт, мониторинг хийж, хяналтын дүнд үндэслэн зөрчил дутагдлыг арилгуулах, мониторингийн дүнг нийтэд мэдээлэх, хэрэгжилтийг хангуулах  зорилготой болно.

           Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

  • ФМ радиогийн хяналт, мониторинг хийх, боловсруулах, тайлагнах нөөц боломж байгаа эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа
  • Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл

Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх байгууллагын хураангуй жагсаалтыг гаргана.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний 08:00 цагаас 2014 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 10 дугаар сарын 10-ны 12.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13

          Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын алба

          Утас: 304257, 304258, 18001858

          Вэб хаяг: www.crc.gov.mn

          Имэйл хаяг: info@crc.gov.mn