Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Интернэтийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар сургалт...
Интернэтийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар сургалт зохион байгуулагдав
2014-09-24
Интернэтийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар сургалт зохион байгуулагдав Интернэтийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах талаар сургалт зохион байгуулагдав

Харилцаа холбооны зохицуулах хороо гадаад хамтын ажиллагааны хүрээнд олон улсын стратегийн хамтын ажиллагааг бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа, тэр дундаа Монгол Улсад үндэсний хэмжээний болон олон улсын мэдээллийн дэд бүтэц бий болгох, мэдээлэл, түүний аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр БНСУ-ын интернэт орчин, түүний аюулгүй байдлын талаарх үйл ажиллагааг хариуцан ажилладаг эрх бүхий байгууллага болох “Солонгос Улсын интернэт, аюулгүй байдлын газар” (KISA – Korea Internet & Security Agency)-, Дэлхийн банктай хамтран мэдээллийн аюулгүй байдлын талаар нэг өдрийн сургалт, семинарыг амжилттай зохион байгууллаа. Сургалт, семинарт Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар (МТШХХГ), Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ), Цагдаагийн ерөнхий газар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газар, Кибер аюулгүй байдлын газар, Үндэсний дата төв, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Олон улсын санхүүгийн корпораци, Хүүхдийн төлөө үндэсний газар болон хувийн хэвшлийн зарим байгууллагын нийт 40 орчим мэргэжилтнүүд, төлөөлөгчид оролцлоо. Сургалт семинарын хүрээнд дараах асуудлаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнд:

  • Солонгос улсын кибер аюулгүй байдлын хэтийн төлөвлөгөө
  • Цахим орчинд хүүхдийг эрхийг хамгаалах
  • Цахим халдлага, довтлогооноос хэрхэн хамгаалах
  • Хувийн мэдээллийг цахим орчинд хамгаалах
  • Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, халдлагуудад хэрхэн дүн шинжилгээ хийх