Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тусгай зөвшөөрөл сунгах
Тусгай зөвшөөрөл сунгах
2013-02-17

Таны харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн /эсвэл бүртгэлийн гэрчилгээ эсвэл радио давтамж ашиглах эрхийн бичгийн/ хугацаа дуусах гэж байгаа бол та дараах журмуудын холбогдох заалтуудыг үзнэ үү.

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам” –ын 8 дугаар зүйл

Тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгах

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хугацаа дуусахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө гаргана. Хэрэв хүсэлт гаргаагүй бол тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэж үзэж, энэ талаар нийтэд зарлана.

  • Тусгай зөвшөөрлийг сунгуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлт, албан бичиг
  • Холбогдох төлбөр, хураамжийг төлсөн баримт

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан талаар тайлан, мэдээлэл. Тайлангийн маягт: 1 /маягт/

Тухайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл /хугацаа нь дуусч байгаа/

Зохицуулах хорооны холбогдох алба энэ журмын 3.2 дахь заалтад заасан бичиг баримтыг бүрэн бүрдүүлэн өгсөн тохиолдолд сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авсанд тооцно. Хүсэлтийг хүлээн авснаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч нь авсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажилласан эсэхийг ажлын 5 өдрийн дотор хянан тогтоож, хугацааг сунгах асуудлыг Зохицуулах хорооны дарга шийдвэрлэнэ.

Хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигч нь авсан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллаагүй тохиолдолд Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах боломжгүй шалтгааныг болон түдгэлзүүлэх эсвэл хүчингүй болгох талаар Зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, хуралдааны шийдвэр болон тайлбар хариуг бичгээр өгнө.

Бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө явуулсан үйл ажиллагааны талаархи танилцуулга, шаардлагатай статистик мэдээллийн хамт гаргаж өгөх ба Зохицуулах хорооны даргын шийдвэрээр бүртгэлийн гэрчилгээг ажлын 3 өдрийн дотор сунгана. 

Бүртгэлийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлт тавиагүй бол олгосон огнооны дараагийн өдрөөр гэрчилгээг дуусгавар болгож бүртгэлээс хассан тухай нийтэд мэдээлнэ.

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам“ –ын 8 дугаар зүйл

 

Тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацааг сунгах

 

    Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хугацаа сунгуулах өргөдлөө зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 ба түүнээс дээш хоногийн өмнө, эрхийн бичиг эзэмшигч нь эрхийн бичгийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг эрхийн хугацаа дуусахаас 21-ээс доошгүй хоногийн өмнө Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд гаргана.

    Радио давтамж зохицуулалт, хяналтын алба нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор, зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, зохих төлбөр тооцоогоо барагдуулсан эсэхийг хянан үзэж, санал дүгнэлтийн хамт Хорооны даргад танилцуулна.

    Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны санал, дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацааг сунгана.