Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт...
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн хэмжилт шалгалтын техникийн ажлын хэсгийн шалгалтын танилцуулга
2014-09-18
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн хэмжилт шалгалтын техникийн ажлын хэсгийн шалгалтын танилцуулга Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн хэмжилт шалгалтын техникийн ажлын хэсгийн шалгалтын танилцуулга

ХХЗХ, ОӨГ-ын даргын хамтарсан тушаалаар баталсан удирдамжийн дагуу  Улаанбаатар хотод Радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад “Харилцаа холбооны тухай хууль”, “Радио долгионы тухай хууль”, “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, Радио давтамжийн тусгай зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт, тоног төхөөрөмжийн ашиглалтын байдалд үзлэг, шалгалт хийж зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох зорилгоор 2014 оны 05 дугаар сарын 05-наас 23, 6 дугаар сарын 03-ны өдрүүдэд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын алба, хяналтын инженер Б.Үүрцайх, Д.Санжсүрэн, Б.Баттулга, А.Болортуяа, жолооч П.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй техникийн ажлын хэсэг ажиллаа.

Тус ажлын хэсэг нь Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн 88МГц-108МГц-ийн, радио линкний  370-380 МГц, 920-930МГц-ийн давтамжийн зурваст дараах чиглэлүүдээр хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

  • Техник тоног төхөөрөмжид хэмжилт хийж баталгаажуулах (Орбитод байрлах Радио долгионы хяналтын төвд тусгай хуваарийн дагуу FM нэвтрүүлэгчүүдийг аваачиж баталгаажуулалтын хэмжилт хийх);
  • ФМ-ийн өөрийн байран дээр хэмжилтийг хийж Радио долгион хяналтын төвд хийсэн хэмжилттэй харьцуулах. Антенн, нэвтрүүлэгчийн холболтыг шалгах;
  • Студиэс нэвтрүүлэгч хүртэлх холболтыг шалгах радио линкийн давтамж, чадлыг тодорхойлох;
  • Хамрах хүрээний хэмжилт, тооцоолол зэрэг болно.

Тус шалгалтанд Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл бүхий 28 ФМ радио хамрагдлаа.

Хэмжилт, шалгалтанд хамрагдсан ФМ радионуудад

  1. Техник тоног төхөөрөмж газардуулгагүй.
  2. Цахилгаан тэжээлийн найдвартай эх үүсгүүргүй болон нөөц үүсгүүргүй.
  3. Тоног төхөөрөмжийн холболт стандартын дагуу бус.
  4. Нэвтрүүлэгчийг тусгай зөвшөөрөлд зааснаас өөр байрлалд зөвшөөрөлгүй байрлуулсан.
  5.  Нэвтрүүлэгчийн чадал болон марк, үзүүлэлтийг тусгай зөвшөөрөлд зааснаас өөрчилсөн.
  6. Техникийн мэргэжлийн ажилтан хангалтгүй.
  7. Студи болон тоног төхөөрөмжийн өрөө байранд хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй /дээш гарах шат, бэхэлгээгүй, дуу чимээ тусгаарлалтгүй, эфирийн студид нэвтрүүлэгч байрлуулсан гэх мэт/ зэрэг нийтлэг дутагдлууд гарч байлаа.

Хэмжилтийн тайлан, хамрах хүрээний тооцооллыг радио тус  бүрээр нь үзнэ үү.

Ньюс Аженси ХХК –ийн Тойм ФМ91.1

Хэмнэлт Долгион ХХК-ийн Эвсэг Монгол ФМ 91.7

Сансар дижитал ХХК-ийн ФМ92.1

Скай медиа групп ХХК-ийн Стар ФМ92.5

Дашдаржаа гүн шашны байгууллагын Хамаг Монгол ФМ 95.1

Хүүхэд ирээдүй, соёл боловсрол сан ТББ-ын Арга билиг ФМ 95.7

Замын хөдөлгөөнийг хангах нийгэмлэг ТББ-ын Авто радио 96.3

Эх элгэн нутаг ХХК-ийн Элгэн нутаг ФМ 96.9

Гандантэгчилэн хийд шашны байгууллагын Лавайн эгшиг ФМ 97.5

Радиоком Монгол ХХК-ийн Формула ФМ 98.1

Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо  ТББ-ын Бэст ФМ 98.5

Монголиан Мьюзик Медиа ХХК-ийн Бизнес радио ФМ 98.9

Ньюмедиа ХХК-ийн Инээмсэглэл ФМ 99.3

Билэгт дөлгөөн ХХК-ийн Их Монгол ФМ 99.7

РФ ХХК-ийн Кисс ФМ 100.1

НС Холбоо ХХК-ийн Миний Монгол ФМ 100.5

РТС УТҮГ-ын ПИ-3 ФМ 100.9

Аггрегатор ХХК-ийн Тэргүүлэгч ФМ 101.7

Бадруун ХХК-ийн Радио Улаанбаатар ФМ 102.5

РТС УТҮГ-ын ВВС ФМ 103.1

Медиахолдинг ХХК-ийн Тэнгэрлэг радио 103.6

Сэрүүлэг констракшн ХХК-ийн Эрх чөлөө ФМ 104

Салхи энтертайнмент ХХК-ийн Гэр бүлийн радио ФМ 104.5

Чугу ХХК-ийн Авто радио 105.5

РТС УТҮГ-ын МҮОНР 1-р суваг 106

Стандарт Ви Оү Эй ХХК-ийн Америкийн дуу хоолой ФМ106.6

Медиа групп ХХК-ийн Зөгий ФМ 107

Билэг санаа ХХК-ийн Шинэ долгион ФМ107.5

Радио линкийн хэмжилт, шалгалтын тайланг үзнэ үү.

Нэвтрүүлэх станцын байршлын зураглалыг үзнэ үү.

Радиогийн студийн байршлын зураглалыг үзнэ үү.