Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцааны хэт богино долгионы радио холбооны сургалт...
Харилцааны хэт богино долгионы радио холбооны сургалт зохион байгуулагдлаа
2014-07-28
Харилцааны хэт богино долгионы радио холбооны сургалт зохион байгуулагдлаа Харилцааны хэт богино долгионы радио холбооны сургалт зохион байгуулагдлаа

Тус хорооноос “Харилцааны хэт богино долгионы радио (газрын хөдөлгөөнт радио) холбооны технологи” сэдэвт сургалтыг 2014 оны 07 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулдаж нийтдээ 20 байгууллагаас  40 гаруй хүн хамрагдав. Энэхүү сургалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар хүрэлцэн ирсэн Моторола Солюшнс компанийн БНХАУ дахь салбарын худалдааны захирал Wang Yi болон Сингапур Улс дахь салбарын бизнес хөгжлийн хэлтсийн менежер Siow Wee Teck нар хүрэлцэн ирж дараах сэдвүүдээр илтгэл тавилаа. Үүнд:

  • Харилцааны богино долгионы радио системийн үндсэн ойлголт;
  • Харилцааны богино долгионы радио системийн хэрэглээ;
  • Харилцааны богино долгионы радио технологийн ирээдүйн чиг хандлага, зах зээл;
  • Судалгаа хэлэлцүүлэг.

Уг сургалтанд тус хорооны мэргэжилтэн, инженерүүд болон харилцааны радио станц ашиглагч  Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тахарын алба, Улаанбаатар төмөр зам, Монголын цахилгаан холбоо ХК, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газар зэрэг газруудын мэдээлэл, харилцаа холбоо хариуцсан нэгжийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтанууд оролцсон.

Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос рапио давтамж ашиглах эрхийн бичиг эзэмшигч Оюу толгой, МАК зэрэг уул уурхайн компаниуд, Илд бамбай, Бамбай секьюрити, Оул секьюрити, Улаанбаатар секьюрити зэрэг харуул хамгаалалтын компаниуд инженер техникийн ажилтнаа хамруулснаас гадна Зохицуулах хорооны зүгээс Эвербэст солюшинс, Топ коммуникейшнс, Тэргэл тех, Топ спаре партс, Ай Ти Зоне зэрэг худалдааны компаниудын ажилтнуудыг хамруулав.