Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Төлбөр
2013-03-22

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2011  оны 15 дугаар тогтоолын хавсралт

 “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”

(ХХЗХ-ны 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын

нэгдүгээр хавсралтаар нэмэлт, өөрчлөлт оруулсан)

Ерөнхий үндэслэл

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Харилцаа холбооны тухай” хуулийн 9.1.11-д заасан эрхийнхээ дагуу Дэд бүтцийн сайдын 2003 оны 39 тоот тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох журам”-ыг үндэслэн зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтооно. 

Нэг. Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ

1.1 Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхлэх үйлчилгээний тоо, төрөл, үйлчилгээний хамрах хүрээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээ эрхлэх бизнесийн орчин зэргийг харгалзан ялгавартай тогтооно.

1.2 “А” ангилалын харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний жилийн хөлсний хэмжээг Хүснэгт №1-ээр тогтооно.

1.3 Мобиком ХХК, Скайтел ХХК-ууд нь Засгийн газар хоорондын гэрээгээр тогтоосон хэмжээгээр, Юнител ХХК, Жимобайл ХХК-иуд тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан хэмжээгээр тухайн жилийн зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тус тус төлөх бөгөөд энд үндсэн сүлжээ байгуулах, эзэмших, үйлчилгээний зохицуулалтын үйлчилгээний хөлс багтсан болно.

1.4 МЦХ ХК нь Засгийн газар хоорондын гэрээнд заасан зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төлнө.

1.5  “Б” ангиллын Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний жилийн хөлсний хэмжээг Хүснэгт №2-оор тогтооно.

1.6 Хүснэгт №2-ийн заасан зохицуулалтын үйлчилгээний хөлсийг тооцож авахдаа Улаанбаатар хотод болон  10 ба түүнээс  дээш аймагт үйлчилгээ эрхэлж байвал зохицуулалтын үйлчилгээний хөлсийг улсын нутаг дэвсгэрт гэсэн төлбөрөөр тооцно.

1.7 Хүснэгт №2-ийн заасан “Б” ангиллын үйлчилгээнүүдийг Улаанбаатар хотод эрхэлдэггүй зөвхөн хөдөө орон нутагт  6 болон түүнээс дээш аймагт  эрхлэх бол 6 дахь аймгаас эхлэн нэмэгдсэн аймаг  тус бүрийн төлбөрийг 50 хувиар тооцож зохицуулалтын үйлчилгээний хөлсийг хөнгөлттэй нөхцлөөр тооцно. Нийт төлбөрийн хэмжээ тухайн үйлчилгээний Монгол Улсын нутаг дэвсгэрт хамрах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээнээс илүү гарах тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт хамрах зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээгээр тооцно.  

1.8 Хөдөө орон нутагт үйлчилгээ хүрээгүй газарт үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор хүснэгт №2-д заасан үйлчилгээг аймагт эрхлэхээр тусгай зөвшөөрөл авсан үйлчлэгч нь үйлчилгээгээ өргөтгөн тухайн аймгийн хэдэн ч суманд үйлчилгээ хүргэж болох бөгөөд зохицуулалтын үйлчилгээний хөлс нь зөвхөн аймагт үйлчилгээ эрхлэх хэмжээний төлбөр байна.

1.9 Контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх  зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг Хүснэгт №3 дагуу тогтооно.

Хоёр. Дугаарлалтын зохицуулалтын үйлчилгээ

2.1 Улс хоорондын ярианы угтвар дугаарын зохицуулалтын үйлчилгээний хөлсийг эхний жил 50000,0 мянган төгрөгөөр, дараагийн жилээс энэ журмын Хүснэгт №4-ийн “Б” хэсгийн 1-д заасан хэмжээгээр тооцно.

2.2 Дугаарлалтын зохицуулалтын үйлчилгээний жилийн хөлсний хэмжээг Хүснэгт №4-өөр тогтооно.

Гурав. Бусад

3.1 Харилцаа холбооны тухай хууль, холбогдох журмаар заасан тусгай зөвшөөрөл олгохоос бусад үйл ажиллагааг эрхлэхэд олгох бүртгэлийн гэрчилгээний хураамж 80000 төгрөг байна. Бүртгэлийг шинэчлэх бүрдээ бүртгэлийн хураамжийг төлнө.

3.2 Жил бүрийн төгрөгний ханшийн өөрчлөлттэй уялдуулан зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг өөрчлөн тогтоож болно.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын

хоёрдугаар хавсралт

“А” ангилал: Харилцаа холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх  тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ 

Хүснэгт  №1 

Тусгай зөвшөөрлийн ангилал, төрлүүд

Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ /мян.төг/

    Улсын нутаг
дэвсгэрийг
хамарсан
Улаанбаатар Аймагт
1.1 Мэдээлэл холбооны  сүлжээ      
   - Улс хоорондын   25 000,0*    
   - Хот, хот хоорондын   15 000,0    
   Мэдээлэл холбооны суурин газрын сүлжээ  8 000,00  5 000,0  1,000.0
1.2  Радио телевизийн газрын дахин дамжуулах сүлжээ  5 000,0    
1.3  Сансрын холбооны сүлжээ  3 000,0    
1.4  Шуудангийн сүлжээ      
   - Улс хоорондын   2 000,0    
   - Хот хоорондын  400,0    
   - Хотын доторхи  600,00  300.0  100.0

* (улс хоорондын транзит урсгалыг дамжуулах үйлчилгээ эрхлэх бол сүлжээ байгуулах зохицуулалтын үйлчилгээний хөлсний 50 хувьтай тэнцэх төлбөрийг нэмж төлнө.)

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын

гуравдугаар хавсралт 

“Б” ангилал: Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ

Хүснэгт  №2

Тусгай зөвшөөрлийн  төрлүүд

Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ /мян.төг/

    Улсын нутаг
дэвсгэрийг
хамарсан
Улаанбаатар Аймагт
  1.Мэдээлэл холбооны үйлчилгээ      
1.1  Улс хоорондын ярианы үйлчилгээ  5,000.0  -  -
1.2  Хот, хот хоорондын ярианы үйлчилгээ    -  -
   -       Үүрэн  55,000.0    
   -       Суурин  6,800.0  1800,0  600,0
   Сансрын хөдөлгөөнт холбоо (Iridium)  800.0  -  -
   Интернэт, дата  2,000.0  1000,0  300,0
   2. Телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ       
2.1  Телевизийн өргөн нэвтрүүлэг  6 000,0  3 000,0   800,0
2.2  Радиогийн өргөн нэвтрүүлэг   2 500,0  800,0   200,0
2.3  Кабелийн суваг   4 500,0  2 500,0   600,0
   3. Телевиз радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ      
3.1  Кабелийн телевиз  /CATV,MMDS,LMDS гэх мэт /  7 000,0  3 500,00  800,00
3.2  Хөдөлгөөнт телевиз / mobile TV /  2 400,0  1 000,0  300,0
3.3  Интернэт протоколд суурилсан телевиз / IPTV /  8 000,00  4 000,00  1 000,00
3.4  Хиймэл дагуулын телевиз  15 000,00  -  -
  4.Шуудангийн үйлчилгээ       
4.1  Үндсэн   1 000,0  500,0   100.0
4.2  Логистик  2 000,0  1 000,0  300,0
4.3  Буухиа   5 000,0  5 000,0  
4.4  Улс хоорондын шуудангийн илгээлт   1 500,00  1000,00  200,0
4.5  Шуудангийн захиалгат хүргэлтийн үйлчилгээ   150.0  100.0  50.0
  5. Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн  суурилуулалт засвар үйлчилгээ      
5.1  Гадна холбооны кабель шугамын угсралт  1,000.0  
5.2 Цамхаг, түүн дээрхи холбооны тоног төхөөрөмж угсралт  800.0  

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын

дөрөвдүгээр хавсралт

“В” ангилал: Контентийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх  зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ

Хүснэгт  №3

Тусгай зөвшөөрлийн ангилал, төрлүүд

Зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ /мян.төг/

    Улсын нутаг
дэвсгэрийг
хамарсан
Улаанбаатар Аймагт
 

Гурав. “В” Контентийн үйлчилгээ эрхлэх

     
 1  Контент нийлүүлэх үйлчилгээ  1,500.0    -

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны

2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолын

тавдугаар хавсралт

Дугаарлалтын зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ 

Хүснэгт  №4

Дугаарлалтын төрлүүд

Жилийн зохицуулалтын хөлсний хэмжээ/ мян.төгрөг /

 

А. Тусгай дугаар:

 
1

Яаралтай тусламжийн үйлчилгээний зориулалттай дугаарууд

 Төлбөргүй
2 Сүлжээний техник,технологийн ашиглалт болон нэмэлт үйлчилгээний зориулалттай дугаарууд   Дугаар бүр 50,0
3 Тусгай дугаарт мессежийн үйлчилгээний дугаар   Дугаар бүр 0,12
4 Мэдээлэл лавлах үйлчилгээний   
4.1 Энгийн / Улаанбаатар/  Дугаар бүр  500,0
  /Орон нутаг/  Дугаар бүр  100,0
4.2 (1800/1900-АВАВ, 1800/1900-ААВВ,

1800/1900-АВВА) / Улаанбаатар/

 Дугаар бүр 1000,0
4.3 (1800/1900-АВАВ, 1800/1900-ААВВ,

1800/1900-АВВА) / Орон нутаг /

 Дугаар бүр 300,0
4.4 (1900-1900, 1800-1800, 1800/1900-АААА)  Дугаар бүр 2000,0
  Тусгай дугаарын бүртгэлийн гэрчилгээ  80,000 /2 жилд нэг удаа/
5 Интернэтийн үйлчилгээний зориулалттай  Дугаар бүр 200,0
  Б. Угтвар дугаар:  
1 Улс хоорондын ярианы гарцын угтвар дугаар / 001,002,003,004 гэх мэт/  3000,0
2 Хот хоорондын ярианы сүлжээний угтвар дугаар   Дугаар тус бүр 100,0
3 Интернэт протоколд суурилсан улс хоорондын ярианы үйчилгээний угтвар дугаар 007 79хххх  Дугаар тус бүр 120 төг
  В. Сүлжээний дугаарлалт:  
1 Цахилгаан холбооны үйлчилгээний  10.000 хэрэглэгчийн багц дугаар / жилийн төлбөр/  1 200.0
2 Цахилгаан холбооны үйлчилгээний  100.000 хэрэглэгчийн багц дугаар / жилийн төлбөр /  12 000.0
3 Үүрэн холбооны үйлчилгээний 1.000.000 хэрэглэгчийн багц дугаар / жилийн төлбөр/  120 000.0

 

Бусад

Хүснэгт  №5

Төрлүүд

Бүртгэлийн хураамж / мян.төгрөг /

1 Барилгын дотор монтаж  80,000
2 Дотор холбоо  80,000
3 Цахим тоглоомын газрын бүртгэл  80,000
4 Веб сайтын бүртгэл /зөвхөн бүртгэлийн гэрчилгээ авах тохиолдолд хураамж төлнө/  80,000