МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА
Ажлын байр: Олон нийтийн асуудал хариуцсан мэргэжилтэн
Тавигдах шаардлага
- Сэтгүүл зүй, сэтгүүлчийн мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн
- Эрхзүйч болон Олон улсын харилцааны мэргэжилтэй бол давуу тал болно
- Эзэмшсэн мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Өөрийн ажил, үүрэгтэй холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмыг ажилдаа тусгаж чаддаг байх
- Тайлан мэдээлэл, судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай
- Англи хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх ба бусад гадаад хэлээр мэргэшсэн байх
- Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх
- Албан хэрэг хөтлөх, боловсруулах чадвартай байх
- Харилцааны өндөр соёлтой байх
- Үнэнч, шударга ажилдаа хариуцлагатай ханддаг
- Шинийг эрэлхийлэгч, идэвхи санаачлагатай
- Нягт нямбай, хувийн зохион байгуулалт сайтай
- Багаар болон бие даан ажиллах чадвартай
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
Ажлын байрны үндсэн зорилт
- Хорооны шийдвэр, үйл ажиллагаа, салбарын хөгжлийн талаар мэдээ мэдээллийг хорооны дарга болон албаны даргын зөвшөөрлөөр олон нийтэд тогтмол сурталчлах
- Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн байгууллагууд болон хорооны вэб сайтад мэдээ мэдээлэл, зар сурталчилгаа, хорооны үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх
- Хурал, семинар, хэвлэлийн бага хурал зохион байгуулах үед шаардлагатай арга хэмжээг авч ажиллах
- Төрийн болон төрийн бус байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж арга туршлага солилцох
Бүрдүүлэх материал
- Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
- Хоёр хувь зураг
- Гурван үеийн намтар
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчаас шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.
Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 07 сарын 01-ний өдөр
Материал хүлээн авах хаяг: Харилцаа холбооны зохицуулах хороо
Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба
Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,
Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар
Утас: | 304257 |
Факс: | 327720 |
Цахим хаяг: | www.crc.gov.mn |