Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / 220 цэгт тоон технологийн төхөөрөмж суурилагджээ
220 цэгт тоон технологийн төхөөрөмж суурилагджээ
2014-06-20

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр батлагдаж,  2014 оны07 дугаар сарын 31-нээсорон даяар телевизийн өргөн нэвтрүүлгээ тоон системд шилжүүлэх ажлыг эхлүүлэх гэж байна. Тэгвэл өнөөдөр Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монголын телевизүүдийн холбоо хамтран телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн захирал, инженерүүдэд зориулсан үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, телевизийн тоон технологийн талаар танилцуулга, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.ө

Уулзалтад оролцогчид телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжих ажлын төлөвлөгөө, тавигдах стандарт, нөхцөл шаардлага, техникийн шийдэл, хэрэглэгчийн төхөөрөмжийн нийлүүлэлт, шилжих үеийн зохицуулалтын баримт бичгүүд ямар байх талаар санал бодлоо солилцов. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооноос боловсруулсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”-ын баримт бичгийн төслийг танилцууллаа. Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс уг төсөлд тусгах санал хүсэлтээ 6 дугаар сарын 27-ны дотор Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлэхээр тогтов.

“Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт” төсөл

Манай улс телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээгээ тоон технологид шилжүүлэхдээ олон улсын DVB-T2 стандартыг сонгожээ.  Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлснээр үзэгчдэд дуу, дүрсийн дамжууллын өндөр чанартай нэвтрүүлэг, контентийг хүргэхээс гадна, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх сайн талтай юм.  Эфирийн  тоон  телевиз нь  орон даяар дамжуулах багц сувгуудыг үнэгүй үзэх, өндөр тодролтой (HD TV) формат бүхий теле сувгуудын шинэ багцыг үзэх давуу талтай.  Түүнчлэн уламжлалт телевизүүдээс ялгагдах шинэ үйлчилгээнүүдийг хүртэх боломжийг хэрэглэгчдэд олгох юм байна.

Судалгааны дүнгээс харахад манай улсын 750 мянган өрхийн 170 гаруй мянгаас бусад нь аль хэдийн тоон телевизийн төрөл болох интернет (IPTV),кабелийн телевиз, хиймэл дагуулын телевиз ашиглаж, телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авч үздэг аж. Үүний 98 мянга нь нийслэл, үлдсэн хэсэг нь хөдөө орон нутгийн хэрэглэгчид байна. Агаарын долгионоор буюу телевизийн антеннаас өөр нэмэлт зүйлгүйгээр телевизийн нэврүүлгийг хүлээн авч үзэж байгаа 170 гаруй мянган өрхийн хувьд л тоон телевизийн нэвтрүүлгийг хүлээн авах төхөөрөмжтэй болох асуудал яригдах юм. Учир нь бусад (IPTV, КАТВ, ДДИШ ТВ)хэрэглэгчид тоон системд шилжчихсэн байгаа гэсэн үг. Тиймээс тоон системд шилжсэнээр тэдэнд ямар нэгэн асуудал үүсэхгүй юм байна.

Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалтын баримт бичгийн төсөлд орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэх ажлыг2017 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлхээртөлөвлөжээ. Тодруулбал, ирэх долоодугаар сарын 31-ний өдрөөс тоон нэвтрүүлэгчийг асааж эхлэх ба уг ажил энэ оны дөрөвдүгээр улиралд дуусах юм байна. Харин аналоги нэвтрүүлэгчийг унтраах ажил 2015 оны нэгдүгээр улиралд эхэлж, 2017 оны долоодугаар сард дуусах ажа

аГ.Болорчимэг: Хэрэглэгчид хүлээн авах төхөөрөмжөө худалдаж авна

Энэ үеэр МТШХХГ-ын мэргэжилтэн, “Тоон телевиз” төслийн удирдагч Г.Болорчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Зарим сум суурин газруудад төхөөрөмжийг суурилуулаад, асаахад бэлэн болсон байгаа гэлээ. Ямар ямар газрууд байна вэ?

-Орон нутагт 361 сум суурин газар, нийслэлд 10 цэгт тоног төхөөрөмж суурилуулах ёстой байгаа. Үүнээс 220 сум суурин газарт улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийж антенн, цамхагаа босгоод, бүх тоног төхөөрөмжийг суурилуулаад байна. Улсын комисс хүлээж аваад, ирэх сарын 31-нд асахад бэлэн болсон гэсэн үг. Төхөөрөмжүүд аймаг, сум, багийн төвүүдэд байрлаж байгаа. Зүүн болон төв, хангай бүсийн аймгийн сумд хамрагдсан. Харин 141 сум суурин үлдсэн. Үүнд баруун бүсийн таван аймаг, Хөвсгөл, Баянхонгорын зарим сум орж байна. Эдгээр газарт ирэх сарын эхээр төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ.

-Тоон телевизийн өргөн нэвтрүүлэг хүлээж авна гэдэг нь 170 гаруй мянган өрхийн түвшинд л яригдах юм байна. Тэд хүлээн авах төхөөрөмжийг хэрхэн авах вэ?

-Тийм ээ. Бид энэ сараас эхлэн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж хэдэн хувь борлуулагдсан талаарх судалгааг авч эхлээд байгаа. Манай улсын шилжсэн стандартын DVBT-2 нэртэй телевизорууд борлуулагдаж байна. Мөн зарим газар “Set-Top-Box”буюу хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж худалдаалагдаж байгаа. Хүлээн авах төхөөрөмжийг хэрэглэгчдэд төрөөс үнэгүй тараах, ямар нэгэн хөнгөлөлттэйүнээр өгнө гэсэн хөтөлбөр зарлагдаагүй. Энэ төхөөрөмжийн зах зээл дээрх олон улсын өртөг нь 20 доллар болон түүнээс дээш байдаг. Ер нь төхөөрөмж нийлүүлэлт болон борлуулалтын асуудлыг хувийн хэвшлийнхэн хариуцаж байгаа. Төрөөс одоогоор ямар нэгэн зохицуулалт хийгээгүй байна.

-Хэрэглэгчид хүлээн авах төхөөрөмжийг худалдан авахдаа анхаарах зүйлс юу байна?

-Хүлээн авах төхөөрөмжийг нийлүүлэх зохицуулалтын журам батлагдсан. Үүнд зааснаар хүлээн авах төхөөрөмж нь заавал ХХЗХ-оор баталгаажсан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл баталгаажуулсан төхөөрөмжийг олон нийтэд худалдах ёстой гэсэн үг. Хэрэглэгчид худалдан авахдаа үүнийг анхаарч, шалгаж авах нь зүйтэй.

-Тоон технологид шилжсэнээр хэдэн суваг дамжуулах вэ?

-Төрөөс зайлшүй дамжуулах сувгуудыг ХХЗХ-ноос сонгон шалгаруулалтаар тодорхойлно. Эхний ээлжинд одоо орон даяар гарч буй зургаан суваг дамжуулагдана. Төрөөс хэрэгжүүлж байгаа тоон телевизийн газрын сүлжээний тоног төхөөрөмж нь16 хүртэлх суваг дамжуулах боломжтой.

Б.Буд

Эх сурвалж: www.shuud.mn