Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдэгдэл "2013 оны үйл ажиллагааны тайлан мэдээгээ...
Мэдэгдэл "2013 оны үйл ажиллагааны тайлан мэдээгээ ирүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд"
2014-06-12

Тусгай зөвшөөрөл  эзэмшигчид  нь Монгол Улсын  “Харилцаа Холбооны тухай“  хуулийн  25.2.7 дугаар заалт буюу “зохицуулах хорооноос шаардсан мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөх” гэсэн заалт болон Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой байгуулсан тусгай зөвшөөрлийн гэрээний нөхцөл шаардлагын дагуу жил бүрийн  2  дугаар сарын 20 –ны өдрийн дотор өмнөх жилийн, харин 8 дугаар  сарын 1-ний өдрийн дотор тухайн оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээгээ  тус  хороонд  ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг. Үүний дагуу тус хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс заасан хугацаанаас өмнө холбогдох мэдээллээ ирүүлэхийг албан бичгээр удаа дараа мэдэгдсэн бөгөөд дараах нэр бүхий байгууллага, иргэд, үйлчилгээ эрхлэгчид шаардагдах мэдээллүүдийг ирүүлээгүй байгаа тул ийнхүү зарлан мэдэгдэж байна.

Мөн жагсаалтад буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг гэрээний үүргээ хангаж ажиллахыг шаардаж байна.

ЖАГСААЛТ