Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Стандарт боловсруулах санал авч байна
Стандарт боловсруулах санал авч байна
2014-05-07

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо ISO/IEC 18092 2013 Ойрын зайн холбоо: Интерфейс ба Протокол /Near Field Communication: Interface and Protocol (NFCIP-1) стандартыг нутагшуулах ажлыг гүйцэтгэх санал авч байна.  Энэ стандартыг нутагшуулах ажлыг гүйцэтгэх саналтай хувь хүн болон төслийн баг нь орчуулах, нутагшуулах хугацаа болон үнийн талаархи саналаа 2014 оны 5 дугаар сарын 20-ны дотор ХХЗХ-д ирүүлнэ үү.

Ирүүлсэн саналыг авч үзээд дараах шаардлага хангасан гүйцэтгэгчийг шалгаруулж гэрээ байгуулна. Үүнд:

  • Ажлыг гүйцэтгэгч нь тухайн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
    • судалгааны ажил хийж байсан туршлагатай, тухайн мэргэжлээрээ судалгааны ажлыг  дотоодын болон олон улсын сэтгүүлд нийтлүүлсэн
    • тухайн чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэргэжлээрээ сүүлийн 3 болон түүнээс дээш жил ажиллаж байгаа.

Харилцах утас:304257, 304258

И-мэйл: oyungerel@crc.gov.mn, batchimeg@crc.gov.mn

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-13, Метро бизнес төв,

Улаанбаатар-14201, Монгол Улс

Вэб хаяг: http://www.crc.gov.mn/