Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт...
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонсголд хийсэн хэмжилтийн тайлан мэдээлэл
2014-04-30

/2014 оны 4 дүгээр сард хийсэн суурин хяналтын товч мэдээ/

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны  Радио долгион хяналтын төвөөс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд радио давтамжийн  суурин хяналтын станц ашиглан 2014 оны 04 дүгээр сарын 01-нээс 30-ны өдөр хүртэл хийсэн хэмжилтийн үр дүнг танилцуулж байна.

Радио долгионы хяналтын төвөөс хийсэн 4 дүгээр сарын хэмжилтийн үр дүнгээр радиогийн Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дийлэнх нь шуугианы түвшин ихэссэн байна .

Хяналтын үр дүнгээр дохионы дундаж түвшинг харгалзаж, сонсогдох байдлаар нь:

  • сайн - 43dBm-ээс доош;
  • дунд - 44-50dBm;
  • муу - 51dBm-ээс дээш гэсэн 3 үнэлгээг өгч ажиллаа.

Тус хорооны Радио долгион хяналтын төвийн суурин хяналтад нийт 30 хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдсанаас:

  • Хэвийн ажиллаж байгаа – 13 радио станц;
  • Бага хэмжээний шуугиантай – 8 радио станц /ФМ-96.3МГц, ФМ-98.1МГц, ФМ-99.3МГц, ФМ-103.1МГц, ФМ-100.1МГц, ФМ-100.5МГц, ФМ-106.6МГц болон ФМ-95.7МГц/;
  • Байнгын их хэмжээний шуугиантай – 4 радио станц /ФМ-101.7МГц, ФМ-102.1МГц, ФМ-107.5МГц болон ФМ-104МГц/
  • Ажиллахгүй байгаа – 5 радио станц /ФМ-91.1МГц, ФМ-91.7МГц, ФМ-92.1МГц, ФМ-92.5МГц болон ФМ-105МГц/.

Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонсголд хийсэн радио давтамжийн суурин хяналтын 4 дүгээр сарын хэмжилтийн дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

 

Радио давтамж зохицуулалт, хяналтын алба