Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тусгай дугаар олгож эхэллээ
Тусгай дугаар олгож эхэллээ
2014-04-30

Тус хорооноос “Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан мэдээлэл, лавлах үйлчилгээний 1800, 1900 угтвар бүхий тусгай дугаарыг 2014 оны 05 дугаар сарын 02-ноос эхлэн олгож эхлэхээр боллоо. Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалтын баримт бичигт зааснаар тусгай дугаарыг хуваарилж олгохдоо дугаарлалтыг үр ашигтай хуваарилах зарчимд үндэслэн хэсэгчлэн багцалж, ашиглалтын тодорхой хувьд хүрэхэд дараагийн хэсэг багцыг задлах хэлбэрээр олголтыг зохион байгуулна гэж заасан тул эхний удаад 18001ххх, 19001ххх багцыг задалж байгаа болно. Иймд шинээр дугаар авах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд нь 18001ххх, 19001ххх багцаас сонгож хүсэлтээ гаргах шаардлагатайг анхаарна уу. Үүнээс 180012хх, 190012хх багцыг төрийн байгууллагуудад, 180015хх, 190015хх багцыг хөдөө орон нутагт хуваарилсан болно. Шинээр дугаар авах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгж дараах дүрэм журам, зохицуулалтын баримт бичигтэй танилцаж, холбогдох маягтын дагуу материалаа ирүүлнэ үү. Үүнд:

  1. Тусгай дугаар шинээр хүсэх маягт
  2. Цахилгаан холбооны сүлжээний дугаар олгох журам
  3. Тусгай дугаар ашигласан ярианы үйлчилгээний зохицуулалт
  4. Дугаарын төлбөр