Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт...
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радиогийн үйлчилгээ эрхлэгчдэд хийсэн суурин хяналтын 1 улирлын тайлан
2014-04-03

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хэт богино долгионы (ФМ) радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны сонсгол, радио давтамжийн харилцан нөлөөлөл, хамрах хүрээ зэргийг Радио долгионы хяналтын төвийн суурин хэмжилт, хяналтын системийг ашиглан 2014 оны 1 дүгээр улиралд хийсэн хэмжилтийн тайланг танилцуулж байна.

Тус хороо нь радио долгионы суурин хяналтыг Орбит дахь хяналтын төв болон хотын төв дэх байранд суурилагдсан 2 суурин хяналтын станцыг ашиглан хийж байна.  

Эдгээр суурин хяналтын системээр тус хорооноос Улаанбаатар хотод хэт богино долгионы радиогийн (ФМ) өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий 30 радиог өдөр бүр 1-2 удаагийн давталттайгаар суурин хяналтыг хийж гүйцэтгэсэн. Хяналтаар:

  • Дохионы төвшин болон оронгийн хүчлэгийг тодорхойлох буюу сонсогдох байдал;
  • Дохио шуугианы харьцааг үнэлэх;
  • Эзлэх зурвасын өргөнийг тодорхойлох зэрэг байдлаар хэмжилт, хяналтыг тогтмол хийдэг.

Цаашид хяналтын  тайланг сар бүрээр байгууллагын цахим хуудсаар дамжуулан олон нийт, сонсогчдод тогтмол мэдээлж байх болно.

 Хэмжилт, хяналтын явцын талаар товч танилцуулвал:

  • Хэвийн ажиллаж байгаа-16
  • Бага хэмжээний шуугиантай-6 / FM96.3, FM98.1, FM99.3, FM103.1, FM107 болон FM107.5/
  • Байнгын их хэмжээний шуугиантай-3 / FM101.7, FM102.1 болон FM104/
  • Ажиллахгүй байгаа-5 /FM91.1, FM91.7, FM92.1, FM92.5 болон FM105/  байна. 

Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлэгт хийсэн суурин хяналтын 2014 оны 1-р улирлын тайланг энд дарж үзнэ үү.

 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Радио долгион хяналтын төв