Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / МТ-ийн инженерийн суурь шалгалтанд бэлтгэх онлайн хичээлтэй...
МТ-ийн инженерийн суурь шалгалтанд бэлтгэх онлайн хичээлтэй боллоо
2014-02-18

МТҮП нь МТИШ-нд бүртгүүлэгчдийг шалгалтаа амжилттай өгөхөд нь дэмжлэг үзүүлэх, тэднийг системтэй бэлтгэх зорилгоор шалгалтанд бэлтгэх сургалтыг жил бүрийн Хавар, Намрын шалгалтуудаас 1 сарын өмнө зохион байгуулдаг билээ.

Тус сургалтыг онлайнжуулах ажлын хүрээнд МТҮП-аас МТ-ийн технологийн инженерийн суурь шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан онлайн хичээлийг өөрийн байгууллагын вэб хуудсан дээрээ байрлууллаа. Энэ шалгалт нь МТ-ийн мэргэшсэн болон зөвлөх инженерийн шалгуурт ордог.

Та бүхэн зөвхөн хичээл үзээд зогсохгүй, сэдэв бүрийн дараа дасгал ажиллах боломжтой юм. Хичээлийг дараах холбоос дээр дарж үзнэ үү.  http://itpark.mn/v2/tutorial/ 

Эх сурвалж: www.itpark.mn