Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Захиргааны ажилтан шалгаруулж авна
Захиргааны ажилтан шалгаруулж авна
2014-01-06

Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараахь ажлын байранд ЗАХИРГААНЫ АЖИЛТАН шалгаруулж авна-1 хүн

Ажлын байрны үндсэн зорилт:

  • Байгууллагын имиджийг бүрдүүлэн, бэхжүүлэх  ажиллагааг хэрэгжүүлэх
  • Хорооны үйл ажиллагааны дотоод мэдээллийн солилцоог тогтмолжуулан иргэд, аж ахуйн нэгжийг шаардлагатай анхан шатны мэдээллээр хангах
  • Гаднах байгууллагуудын болон дотоод уулзалтуудыг зохион байгуулах, захиалга хүлээн авах
  • Хороонд ирсэн  санал хүсэлт, гомдлыг хүлээн авч бүртгэн, чиглүүлэх

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн, дээд боловсролтой (Мэдээлэл, холбооны чиглэлээр төгссөн бол давуу тал болно)
  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Цэвэрч нямбай, хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах
  • 20-30 настай
  • Эмэгтэй

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 01 дүгээр сарын 15 өдөр

Материал хүлээн авах хаяг: Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Утас: 304 257
Факс:   327 720
Цахим хаяг:               www.crc.gov.mn