Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
2013-11-21
Хамтран ажиллах санамж бичиг байгуулав Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо болон ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль хамтран ажиллах Санамж бичиг 2013 оны 11 сарын 15-ны өдөр байгуулж, тус хорооны дарга Б.Балгансүрэн болон сургуулийн захирал Б.Сүхбат нар гарын үсэг зурлаа.

Хоёр тал нь хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэх замаар Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын бодлого зохицуулалт, судалгаа боловсруулалт, инновацийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, технологижуулалт, үйлчилгээ, хүртээмжийг нь өргөжүүлэх, мэдлэг, мэдээллийн түвшинг нэмэгдүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, салбарын хөгжил үйл хэрэгт бодит, тодорхой хувь нэмэр оруулахад хамтран ажиллана.