Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Инкубаторын сонгон шалгаруулалт 2013
Инкубаторын сонгон шалгаруулалт 2013
2013-11-20
Инкубаторын сонгон шалгаруулалт 2013 Инкубаторын сонгон шалгаруулалт 2013

Мэдээллийн Технологийн Үндэсний Парк /МТҮП/-аас мэдээллийн технологийн бизнес эрхлэгчдийг дэмждэг инкубатортаа  Start-up Black Case хэмээх нэгэн өвөрмөц үйлчилгээ нэвтрүүлэхээр  зэхэж байна.

Мэдээллийн технологийн бизнес эхлэн  эрхлэгчдэд  компаниа байгуулж улсын  бүртгэлд бүртгүүлэх, тамга тэмдэг  хийлгэх,   гэх  мэт  цаг хугацаа үрсэн  ажлуудаас  гадна  ажилтнуудаа мэргэшүүлэх,  хууль эрх зүйн   болон бусад   бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлуудаар зөвлөгөө авах гээд компаниуд  өсч  бойжин хөл дээрээ зогсох, улмаар инноваци хийхэд шаардлагатай бүх төрлийн мэдлэг мэдээлэл, хөнгөлөлт, үйлчилгээ хэрэгтэй  болдог. Энэ бүх үйлчилгээ,  хөрөнгө оруулалтын талаархи мэдээллийг нэгэн авсаархан цүнхэнд багтаан   инкубаторт  элсэн оронгуут гардуулж байхаар болжээ.

Мэдээллийн технологийн  шинэ бүтээлч санаа,  шийдэл бүхий мэргэжилтнүүдийн өмнө манай үүд хаалга   нээлттэй   байж,  Таны шинэ санааг бүтээгдэхүүн болгон хувиргахад бид туслах болно.

Мэдээллийн технологийн үндэсний паркын инкубаторт элсэн орж энэхүү цүнхэнд багтсан үйлчилгээний эзэн  болохыг сонирхож буй  мэдээллийн технологийн чиглэлээр бизнес эрхлэгч компани,  хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны 11 сарын 22-ны 17 цаг хүртэл

Холбоо барих:

www.itpark.mn,          info@itpark.mn,        11-318067

Байршил:

Монгол Улс, Улаанбаатар- 14200
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49
Мэдээллийн технологийн үндэсний парк

Эх сурвалж: www.itpta.gov.mn