Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг
2013-11-19

Сүүлийн үед айл өрхүүдэд өндөр хурд, шилэн кабелийн интернэтийг санал болгож байгаа нэрийн дор төлбөр, хураамжийг бүтэн жилээр нь урьдчилан авч бусдын сүлжээ, төхөөрөмжийг хууль бусаар ашиглан, интернэтийн үйлчилгээ үзүүлэн алга болдог явдал гарч байгаа талаар аж ахуйн нэгж, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна.  Тухайлбал: tugs networks, open internet гэх нэрээр иргэдийг хууран мэхлэж байгаа талаар гомдлууд тус хороонд  ирж байна.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд интернэтийн үйлчилгээ авахдаа дараах хэд хэдэн зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  1. Үйлчилгээ санал болгож байгаа иргэн, аж ахуйн нэгжийн ажилтнуудын биеийн байцаалт, үйлчилгээний танилцуулга,  вэб хуудас,  холбоо барих хаяг зэрэг мэдээллийг нягтлан шалгах;
  2. Хэрэглэгчийн гэрээг сайтар уншиж танилцан, гэрээний нөхцөл, зүйл, заалт болон найруулга, үг үсгийн алдаа зэргийг нягтлан гэрээн дээрх тамга тэмдэгийн дардас тод уншигдаж байгаа эсэхийг анзаарах
  3. Төлбөр тооцоог аль болох бэлнээр хийхгүй байх хийсэн тохиолдолд баримт авч үлдэх
  4. Өндөр хурдтай, хэт доогуур үнэ санал болгож байгаа нь чанаргүй үйлчилгээ үзүүлэх, цаашилбал хууран мэхлэх зорилготой байж болзошгүй тул бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үнэ, хөлс, үйлчилгээний талаарх мэдээллийг харьцуулан судлах;
  5. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны http://crc.gov.mn/main.php?cid=1&do=51&did=0 – холбогдох линкээр орж интернэтийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нэр, зөвшөөрлийн дугаар, хамрах хүрээний талаар мэдээлэл авах;

 

Асууж тодруулах, мэдээлэл авахыг хүсвэл ХХЗХорооны www.crc.gov.mn сайтаар болон 304257, 304258 дугаарын утсаар холбогдоно уу.