Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / "Чанарын төлөө хамтдаа" семинарт Харилцаа холбооны зохицуулах...
"Чанарын төлөө хамтдаа" семинарт Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөгчид оролцов
2013-11-18
"Чанарын төлөө хамтдаа" семинарт Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөгчид оролцов "Чанарын төлөө хамтдаа" семинарт Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөгчид оролцов

Тус хорооны РДЗХА-ны дарга А.Лувсан-Очир, мэргэжилтэн Ц.Чулуунбат, инженер Д.Санжсүрэн нар Стандартчилал, хэмжил зүйн газраас Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоногийн хүрээнд 2013 оны 11 дүгээр  сарын 14-16 өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан “Чанарын төлөө хамтдаа” сэдэвт 10 дах удаагийн семинарт оролцов.

Семинарт Монгол улсын Шадар сайдын зөвлөх Л.Оргил, Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тэргүүтэй тус газрын төлөөлөгчид, Харилцаа холбооны зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Аудитын газар, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, “Эрэл цемент” ХХК, Барилга архитектур корпораци, Уул уурхайн үндэсний ассоциац, “Витафит Инвест” ХХК, “Эрдэнэт хивс” ХХК-иуд оролцож Дархан-Уул аймгийн үйлдвэр, байгууллагын үйл ажиллагаатай танилцаж туршлага судлан дараахь сэдвээр илтгэл танилцуулга тавьж харилцан санал солилцсон болно. Үүнд:

  • Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалт,
  • Монгол улсын стандартын өнөөгийн байдал,
  • Төрийн хяналтын байгууллагад чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь,
  • Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2000 MNS ISO 9001:2010-ийг нэвтрүүлсэн нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх нь,
  • Барилгын материалын чанарын баталгаажуулалт,
  • Уул уурхайн салбарт хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж байгаа туршлага,
  • Хүнсний үйлдвэрлэлийн чанар аюулгүй байдал,
  • Харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалт.