Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэргэшлийн зэрэг олгох сургалт эхэллээ
Мэргэшлийн зэрэг олгох сургалт эхэллээ
2013-11-16

Мэдээлэл Холбооны Технологийн салбарын мэргэжилтнийг магадлан итгэмжлэх, зэрэг олгох сургалтыг жил бүр ШУТИС-ийн Мэдэлэл Холбооны Технологийн Сургууль дээр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ 2013 оны мэргэшлийн зэрэг олгох сургалтанд 40 гаруй мэргэжилтэн хамрагдаж байгаа бөгөөд 2013 оны 11 сарын 11-ээс 2013 оны 11 сарын 29-нийг хүртэл сургалт үргэлжилнэ.

Сургалтанд салбарын  тэргүүлэх эрдэмтэд, профессорууд, зөвлөх инженерүүдийг урьж шинэ технологи, салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, ойрын жилүүдийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар лекц уншуулж, сургалт, семинарыг явуулдаг.

Сургалтыг дараах агуулгын хүрээнд нийт 60 цагийн хичээлийг оруулахаар төлөвлөсөн.

  1. МХТСалбарын хөгжлийн бодлого, чиг хандлага
  2. Салбарын хууль, эрхзүйн асуудал
  3. Салбарын оюуны өмч, патентын асуудал, стандартжуулалтын бодлого, хэрэгжүүлэлт
  4. Салбарын шинжлэх ухаан, техникийн дэвшил, инновацийн асуудал
    1. Цахим засаглал
    2. Салбарын хүний нөөц, оюуны хөгжил
    3. Санхүүжилт, хөрөнгө оруулалт, бизнес, маркетингийн асуудал
    4. Судалгаа, боловсруулалтын ажил
    5. Компьютерийн инженерчлэл, микропроцессорын техник
    6. Програм хангамж, хиймэл оюун ухаан
    7. Мэдээллийн сүлжээ
    8. Мэдээллийн систем, нууцлал, аюулгүй байдал
    9. Сансрын холбоо
    10. Тоон телевиз болон радиогийн өргөн нэвтрүүлэг
    11. Оптик холбооны технологи
    12. Өндөр хурдны утасгүй холбооны технологи, ирээдүйн хөгжлийн хандлага,
  5. Нийгэм эдийн засгийн хөгжил ба МХХТ

Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авнауу.

http://www.consulteng.sict.edu.mn/Home/Plan/