Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний талаар санал хүсэлт,...
Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний талаар санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн тухай мэдээлэл
2013-11-15
Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний талаар санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн тухай мэдээлэл Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний талаар санал  хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн тухай мэдээлэл

Тус хорооноос, Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх 1 жил 1 сарын хугацаанд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний талаар нийт 1066 санал  хүсэлт, гомдлыг шийдвэрлээд  байна.

Иргэд төрөл бүрийн сувгаар мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний талаархи өөрийн санал бодлыг илэрхийлж, асуудлаа шийдвэрлүүлэхээр хандаж байгаа бөгөөд үйлчлэгч компанийн шийдвэрлэлтэд сэтгэл хангалуун бус байснаас эсхүл үйлчлэгчтэйгээ холбогдож чадахгүй байх зэрэг шалтгааны улмаас тус төвд ханддаг.

Нийт шийдвэрлэсэн санал гомдолд:

  1. Кабелийн телевиз (Айпи телевиз орсон)-тэй холбоотой санал гомдол 36 %,
  2. Эфирийн  радио, телевиз –28 %,
  3. Үүрэн холбоо-13%,
  4. Интернэт-14 %   
  5. Тусгай дугаар, веб сайт тус бүр -2%
  6. Үлдэж буй 5%-ийг суурин холбоо, шуудан, богино долгионы радио станц, тусгай зөвшөөрөлтэй холбоотой санал хүсэлт эзэлж байсныг дараахи зурагт харуулав.

Дээрх санал хүсэлтийг шийдвэрлэх явцад хуваарилагдсан санал гомдлыг шийдвэрлэх хурд, асуудлыг хариуцан ажиллаж буй ажилтнуудын ажил хариуцах чадвар нь үйлчлэгч компаниудад харилцан адилгүй байв.

Хэрэглэгчийн хандалтыг судалж үзэхэд:           

  1. Кабелийн телевизтэй холбоотойгоор олон сувгийг олон цэгт дамжуулах үйлчилгээ (MMDS)-г эрхлэгч харилцан нөлөөлөлд өртсөн, тоон технологид шилжих явцад хэрэглэгчийн үйлчилгээнд доголдол гаргасан, сувгийн дараалал өөрчлөгдсөн, гэрээнд заасан сувгийн тоонд хүрэхгүй цөөн суваг дамжуулж байгаа тухай санал, гомдол
  2. Радио телевизтэй холбоотой санал гомдолд нэвтрүүлгийн контент, хэрэглэгчийн үйлчилгээ, хөдөө орон нутагт дахин дамжуулж буй сувгийн өөрчлөлт, тасалдалтай холбоотой санал, гомдол
  3. Үүрэн холбооны үйлчилгээнд хэрэглэгчийн төлбөр тооцоотой холбоотой гомдол
  4. Интернэтийн үйлчилгээний тухайд хөдөө орон нутагт үзүүлж буй үйлчилгээний хурдтай холбоотой санал, гомдол

Вэб сайтын хувьд контенттой холбоотой санал, гомдол дийлэнх хувийг эзэлж байв.