Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Удирдлагын...
Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Удирдлагын хорооны 37 дугаар чуулганд оролцлоо
2013-11-14
Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагын Удирдлагын хорооны 37 дугаар чуулганд оролцлоо Ази, номхон далайн цахилгаан холбооны байгууллагын   Удирдлагын хорооны 37 дугаар чуулганд  оролцлоо

Ази, номхон далайн цахилгаан  холбооны байгууллага-АНДЦХБ (Asia-Pacific Telecommunity)-ын  Удирдлагын хорооны ээлжит 37 дугаар чуулган  (37-th Session of the APT Management Committee)-д бэлтгэх уулзалт (Seminar on Progress in APT for the year 2013), чуулган 2013 оны 11 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд  БНАЛАУ-ын нийслэл Вьентян хотноо зохион байгуулагдав. 

Уг  чуулганд АНДЦХБ-ын гишүүн 38 улс орон, дагалдах гишүүн нийтдээ 120 гаруй мэдээлэл, харилцаа холбооны яамны сайд, зохицуулах байгууллагын удирдлага, олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид оролцов. Монгол Улсыг төлөөлөн ХХЗХ-ны ЭЗМЗА-ны дарга Т.Наранмандах оролцсон бөгөөд чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Үүнд:

  1. АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Яамадагийн 2013 оны ажлын тайлан ба санхүү зарлагын аудит хийсэн тайланг хэлэлцэн дэмжлээ.
  2. Тус байгууллагын 2014-2016 онд баримтлах стратеги, зардлын төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэхэд оролцож, холбогдох асуудлаар санал дүгнэлтээ илэрхийлсэн болно.
  3. Гишүүн орон болон дагалдах гишүүн, хандивлагч орон, бусад олон улсын байгууллагатай байгуулах Санамж бичгийн төслүүд, төв болон гол дэмжигч оронтой байгуулах гэрээ, Байгууллагын гишүүд болон дагалдах гишүүдтэй байгуулах гэрээ, Олон улсын байгууллагуудтай байгуулсан Санамж бичгийн төслүүдийн талаар хэлэлцэн батлав.
  4. ОУЦХБ-ын Бүрэн эрх төлөөлөгчдийн хуралд бэлтгэх цуврал уулзалтууд, Дэлхийн Радиогийн их хуралд бэлтгэх, АНДЦХБ-ын Бодлого ба зохицуулалтын форум, Стандартчиллын хөтөлбөр, Судалгааны хэсэг, Мэдээллийн дэд бүтэц, Хөдөлгөөнт холбооны шинэ үеийг нэвтрүүлэх зэрэг чиглэлээр хийсэн семинарын ажлын тайланг тус тус хэлэлцэж баталж, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тохирлоо.
  5. Хуралдааны үеэр Малайз, Тайланд, Лаос, Бутан, БНЭУ, БНХАУ-ын Хонг Конг зэрэг улсын зохицуулах байгууллагын төлөөлөгчидтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар 2 талын уулзалт хийлээ.
  6. АНДЦХБ-ын 2014 оны ажлын хөтөлбөр, төлөвлөгөө, тус байгууллагаас 2014 онд зохион байгуулах бүс нутгийн хурал, уулзалт, семинарыг зохион байгуулах жагсаалтыг шаардлагатай санхүү, төсвийн хамт хэлэлцэн урьдчилсан байдлаар тохиролцов. Эцсийн хувилбарыг гишүүн улс орнуудаас саналыг авч нэгтгэн 2014 оны 1 сард вэб хуудсанд байршуулна.
  7. 2014 онд АНДЦХБ-ын гишүүн улс орнуудын сайд нарын хэмжээний чуулга уулзалтыг Бруней улсын нийслэлд 2014 оны 8 сард зохион байгуулахаар болов.
  8. Ирэх онд болох АНДЦХБ-ын удирдлагын хорооны 38 дугаар хурал, Ерөнхий ассемблейн 13 дугаар чуулганыг 2014 оны 11 дүгээр сард Камбож улсын нийслэлд зохион байгуулахаар шийдвэрлэв.