Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг хэвлэлийн бага...
Чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийлээ
2013-11-10
Чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийлээ Чуулганыг зохион байгуулах ажлын хэсэг хэвлэлийн бага хурал хийлээ

Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас санаачлан, Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор “Монголын Програм Хангамж Үйлдвэрлэлийн Салбарын Анхдугаар Чуулган”-ыг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “БэстВестерн Премьер Туушин ” зочид буудалд “Монгол Ухаан – Монгол брэнд”  уриатайгаар зохион байгуулахаар ажиллаж, бэлтгэл ажлаа дуусаад байна.

Тус чуулганы эрхэм зорилго нь Монголын програм хангамж үйлдвэрлэлийн салбарыг Монгол улсын эдийн засагт чухал хувь нэмэр оруулагч болгон хөгжүүлэх бодлогын чиглэлийг тодорхойлоход оршино.

 

Энэхүү эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:

  • Монголын програм хангамжүйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх бодлого болон хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох
  • Төр, их дээд сургууль, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны цар хүрээ ба уялдаа холбоог сайжруулах
  • Салбарын компаниуд тэргүүний мэдлэг, шилдэг туршлагаа солилцдог тогтолцоогбий болгох
  • Програм хангамжийн оюуны өмч, түүний дотор зохиогчийн эрхийн бүртгэл, үнэлгээ ба хамгаалалтын тогтолцоог боловсронгуй болгох аргыг тодорхойлох
  • Салбарын зах зээлийн мэдээллийг нээлттэй, хүртээмжтэй болгох аргыг тодорхойлох
  • Салбарын үйлдвэрлэгчдийг хөрөнгө оруулагчид болон санхүүгийн зах зээлийн оролцогчидтой холбож, тэдний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах

 

Хамрах хүрээ: Үндэсний програм хангамжийнкомпаниудын төлөөллүүд, бүх шатны төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их дээд болон мэргэжлийн сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, ивээн тэтгэгчдийн төлөөллүүд, програм хангамжийн бүтээгдэхүүн хэрэглэгч, үйлчлүүлэгчид, хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөллүүд нийт 350 төлөөлөгчид энэ чуулганд оролцоно.

Ерөнхий зохион байгуулагч: Монгол улсын Засгийн Газар, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар

Хамтран зохион байгуулагчид: Мэдээллийн технологийн консерциум, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Монгол Масс Медиа.

 

Чуулганы хөтөлбөрийн агуулга:

Чуулганыг үндсэн болон салбар хуралдаан, санамж бичиг зурах ёслолын ажиллагаа гэсэн чиглэлүүдээр зохион байгуулна.

Нээлтийн нэгдсэн хуралдаанаар програм хангамж үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам, төрөөс дэмжлэг үзүүлэх асуудлаар хэлэлцэж, хаалтын нэгдсэн хуралдаанаар шийдлүүд, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж зөвлөмж хэлбэрээр танилцуулна.

 

Салбар хуралдаануудаар програм хангамжийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хэрхэн дотоодын компаниуд хангах, зах зээлийн мэдээллийг хэрхэн нээлттэй ил тод болгох;салбарын өрсөлдөх чадварыг хэрхэн дээшлүүлэх;салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт ба санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлэх, тэр дундаа гарааны болон жижиг дунд програм хангамжийн компаниудад хөрөнгө оруулалтын болон санхүүжилтийн дэмжлэг хэрхэн үзүүлэх асуудлуудыг хөндөх бөгөөд салбар хуралдаанууд нь дараах 3 хэсэгт хуваагдана.

1.    Програм хангамж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт ба санхүүжилт

2.    Програм хангамжийн зах зээл

3.    Програм хангамжийн салбарын өрсөлдөх чадвар

 

Үр дүн:

Чуулганаас дараах 2 үндсэн үр дүн гарна.

 

1.    Бодлогын зөвлөмж

  1. Програм хангамж үйлдвэрлэгчдийг төрөөс дэмжих бодлогын зөвлөмж ;
  2. Хөрөнгө оруулагчид, санхүүжүүлэгдчийг програм хангамжийн салбарт татах бодлогын зөвлөмж;
  3. Програм хангамжийн зах зээлийн эрэлт хэрэгцээг илүү нээлттэй, түүнийг хангах бодлогын зөвлөмж
  4. Програм хангамж үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах бодлогынзөвлөмж

 

2.    Хамтын ажиллагааны санамж бичгүүд

Бид бодитой үр дүн, шийдэлд хүрсэн чуулганыг зохион байгуулахаар зорьж байгаа бөгөөд бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий Сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж дараах хамтын ажиллагааны санамж бичгүүдийг чуулганы үеэр байгуулахаар тохиролцов. Үүнд:

1. Хөдөлмөрийн Яам, МПХҮХ нар  -Програм хангамжийн салбарыг Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэлд тусгах, Жижиг Дунд ҮйлдвэрийгХөгжүүлэх сангаар дамжуулан Програм хангамжийн үйлдвэрлэлийн салбарыг дэмжихэд хамтран ажиллах

2.  Боловсрол Шинжлэх Ухааны Яам, МТШХХГ, МПХҮХ нар – Програм хангамжийн салбарын хүний нөөцийг бэлтгэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын төрийн сангаар мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр сурагчдын тоог нэмэгдүүлэх, Шинжлэх Ухаан технологийн сангаас уг салбарын суурь судалгаа, инновацийн төсөлд хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах

3. Арилжааны банкууд, Зээлийн Батлан Даалтын Сан,Оюуны өмчийн газар,Монголын Програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран Програм хангамжийн компанид олгож буй санхүүжилт, бизнесийн зээлийн нэмэгдүүлэх талаар хамтран ажиллах

4. Уул уурхайн Яам, Төрийн Өмчийн Хороо, Уул Уурхайн Үндэсний ассосиаци, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо нар хамтран дотоодын програм хангамж үйлдвэрлэгчдийг дэмжих талаар хамтран ажиллах

5. Японы 2 үе шаттай зээлийн төсөл,Зээлийн Батлан Даалтын Сан, Монголын Програм Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо хамтран програм хангамж үйлдвэрлэгчдэд урт дунд хугацааны зээл олгоход хамтран ажиллах.

 

Чуулганы үйл явц:

 

Чуулганы үйл явцыг Eagle Live телевиз болон www.chuulgan.mnвэбсайтаар шууд дамжуулан үзүүлнэ.

Мөнчуулганы үеэр болох асуулт хариултын цагуудад та бүхэн чуулганы Facebook хуудас www.facebook.com/chuulgan.mnба Twitter –ийн #chuulgan хэштагаар оролцох боломжтой.

 

Чуулганы талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.chuulgan.mn-ээс авна уу.

 

МОНГОЛЫН ПРОГРАМ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН

АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

АЖЛЫН ХЭСЭГ

Эх сурвалж: www.itpta.gov.mn