Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ОХИДЫН ӨДӨР” тохиож байна
“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ОХИДЫН ӨДӨР” тохиож байна
2022-04-28
“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ОХИДЫН ӨДӨР” тохиож байна “МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ОХИДЫН ӨДӨР” тохиож байна

 

Өнөөдөр /2022.04.28/ олон улсад “Мэдээллийн технологийн салбарын охидын өдөр” /GIRLS In ICT DAY-2022/ тохиож байна. Уг өдрийг Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагаас жил бүр уламжлал болгон тэмдэглэж, мэдээллийн технологийн салбарт охидын оролцоог нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр олон хэлэлцүүлэг арга хэмжээг зохион байгуулж ирсэн.

Энэ жил тус өдрийг “Аccess and Safety” буюу “Нэвтрэлт ба Аюулгүй байдал “ сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд мэдээллийн технологийн салбарт охидын оролцоо, идэвхтэй үйл ажиллагаанаас аюулгүй ашиг тус хүртэх боломжийг олгох дэлхийн нийтлэг сонирхлыг илэрхийлж байна.

ОУЦХБ-ын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад дэлхий нийтийн эмэгтэйчүүдийн 57 хувь нь интернэт ашигладаг бөгөөд мэдээллийн технологийн салбарын мэргжилтнүүдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна. Энэ нь эмэгтэйчүүд интернэтэд холбогдох боломжгүй, онлайн аюулгүй байдлаа хангаж чадахгүйгээс шаардлагатай дижитал ур чадвараа хөгжүүлж, дижитал орон зайд тэгш оролцох боломжгүй байгаа нь тэдний шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр амжилт гаргах боломжийг бууруулж байна гэж дүгнэсэн байна.

ОУЦХБ-ын дарга Хоулин Жао “Мэдээллийн технологийн салбарын охидын өдөр” нь дараа үеийн охид бүсгүйчүүдийг STEM, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэхэд урам зориг өгөх юм. Дэлхийн нийт улс, Засгийн газар, бизнес эрхлэгчид, их, дээд сургуулийн удирдагчдыг энэхүү өдрийн хүрээнд залуу охид, бүсгүйчүүдийг энэ салбарт мэргэшүүлэх, мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгоход уриаллаа.

ОУЦХБ-ын Хөгжлийн товчооны захирал Дорин Богдан Мартин “Мэдээллийн технологийн охидын өдөр”-өөр дамжуулан бид хамтын ажиллагааны хүчийг ашиглан шийдэл, инновацыг хөгжүүлэхийг хүсэж байна. Бид охидын идэвхтэй оролцоог хангах, ялгааг арилгах Partner 2 connect Digital Coaltion-д нэгдэхийг уриалж байна. Охидыг МХХТ-ийн салбарын чиглэлээр мэргэшиж, ажиллах, дижитал өөрчлөлтийг дэмжих зорилгодоо хүрэхээ амлалаа.

Монгол Улсад Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийн санаачилсан “Код бичих охидын хөтөлбөр” 2 дахь жилдээ хэрэгжиж  байгаа бөгөөд тус хөтөлбөр 21 аймаг, 9 дүүргийн охидыг хамруулан  тэдний мэдээллийн технологийн чиглэлээр сурч боловсрох боломжийг нээж өгөх, оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой томоохон ажил юм.

ОУЦХБ-аас “Мэдээллийн технологийн охидын өдөр”-ийн хүрээнд цахим хэлэлцүүлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.itu.int/women-and-girls/girls-in-ict/international-girls-in-ict-day-2022/international-girls-in-ict-celebrations/ холбоосоор хандаж авна уу.

 

Эх сурвалж: https://www.itu.int/en/mediacentre/Pages/PR-2022-04-26-Girls-in-ICT-Day.aspx