Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН “ИННОВАЦЫН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ...
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН “ИННОВАЦЫН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
2022-03-23
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН “ИННОВАЦЫН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН  “ИННОВАЦЫН УУЛЗАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь технологийн судалгаа шинжилгээний чадавхийг сайжруулж, салбарын эрдэм шинжилгээний мэдээллийг мэргэжлийн сургалт судалгааны байгууллагууд болон салбарын үйлчилгээ эрхлэгч компаниудын хооронд үр дүнтэй солилцох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, төрийн байгуулллага, үйлчилгээ эрхлэгчдийн захиалгаар өндөр технологи, инновацын судалгаа шинжилгээг их дээд сургуулиудад захиалан хийлгэх боломжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

Уг зорилгын хүрээнд “Инновацын уулзалт”-ыг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөн, эхний уулзалтыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж байна.

Инновацын анхдугаар уулзалтаар мэдээлэл харилцаа холбооны чиглэлийн их сургууль, судалгааны баг, лабораторуудын үйл ажиллагаа, судалгааны сэдвийн цар хүрээтэй танилцаж, эрдэм шинжилгээний ажлын илтгэл сонсож, санал солилцох бөгөөд уулзалтад МУИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, үүрэн, суурин холбооны оператор компаниуд болон Мэдээлэл холбооны операторуудын ассоциацийн төлөөлөл уригдан оролцлоо.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь  тус онд шинээр Технологийн Хөгжлийн Төвийг байгуулсан бөгөөд, төв нь мэдээлэл харилцаа холбооны техник, технологи, инновацын талаарх судалгааг ахисан түвшинд хийж, технологийн шинэчлэл өөрчлөлт нь нийгэм, эдийн засаг, зах зээлд ямар нөлөөлөл үзүүлэх талаар санал, зөвлөмж боловсруулан ажиллаж байна.

Инновацын уулзалт №1

Зорилго:

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо, компьютерийн ухааны чиглэлээр судалгаа хийж буй мэргэжлийн сургалт судалгааны байгууллагууд, лабораторийн үйл ажиллагаа, судалгаа хийгдэж буй чиглэл, сэдвийн мэдээлэлтэй танилцах
  • Судалгааны үр дүнг оператор компаниуд авч ашиглах боломжийн талаар санал солилцох
  • Өндөр технологи, инновацын ач холбогдол бүхий судалгааны илтгэл сонсох

Оролцогчид:

  • МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн эрдэмтэн багш нар
  • ШУТИС-ийн МХТС-ийн эрдэмтэн багш нар
  • ХХЗХ-ны хариуцлагатай албан тушаалтнууд
  • Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацийн төлөөлөл
  • Тусгай зөвшөөрөл эзэмшигч үүрэн, суурин оператор компаниудын төлөөлөл
     

    Технологийн хөгжлийн төв