Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УЛСЫН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
2022-02-25
 

 

    Дэлхийн шуудан холбооны байгууллагаас 51 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 6 дах жилдээ  зохион байгуулах гэж байна.

    Энэ жилийн захидлын уралдааныг “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  томчууд ямар арга хэмжээ, яагаад авах хэрэгтэй вэ?”  сэдэв агуулгын хүрээнд зохион байгуулах гэж байна.

    Иймд хүүхдүүд та нар төр засгийн удирдлагууд болон хайртай дотны том хүмүүстээ хандан  өөрсдийн үзэл, бодол, хүсэл эрмэлзлээ захидлаар илэрхийлэн, бидэнд ирүүлээрэй.

Захидлыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол шуудан ХК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх салбараар дамжуулан дараах хаяган дээр хүлээн авна.

Харилцаа холбооны зохицуулах хороо

Метро бизнес төв, А блок, 5 давхар

Д.Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар 14201-0033

Хүүхдүүд ээ! Та бүхэн захидалдаа дор дурдсан шаардлагыг мөрдлөг болгохоо мартуузай. Ингэснээр таны захидал шүүгчдийн шалгуурт тэнцэх юм шүү.

-      Захидлыг зөвхөн шуудангаар илгээсэн  байх;

-       Хүлээн авагч, илгээгчийн хаягийг загварын дагуу бичих;

-       Цэвэр нямбай, гаргацтай бичихийг анхаарах;

-       Сэдэв агуулгыг баримталж,  хэл найруулга сайтай байх;

-       Үгийн тоо хэт цөөн болон 1000 үгнээс хэтрэхгүй байх.

Захидал илгээгчийн хаягийн загвар:

………………………../овог/, ……………………………./нэр/

………………………../анги/, ……………………………./сургууль/

………………………../сум/хороо/, ………………………………/аймаг/дүүрэг/

………………………../шуудангийн зип код/ …………………………./утасны дугаар/

Ирүүлсэн захидлыг мэргэжлийн баг ажиллан шүүж, шилдэг 15 захидлыг шалгаруулан, тэргүүн байр эзэлсэн үндэсний ялагчийн захидлыг олон улсын уралдаанд илгээнэ.

Шагналт байрууд:

Тэргүүн байр - 1 оролцогч:    Өргөмжлөл,    500,0 мянган төгрөг

Дэд байр - 2 оролцогч: Өргөмжлөл,              400,0 мянган төгрөг

Гуравдугаар байр - 3 оролцогч: Өргөмжлөл, 300,0 мянган төгрөг

Дөрөвдүгээр байр - 4 оролцогч: Өргөмжлөл, 200,0 мянган төгрөг

Тавдугаар байр - 5 оролцогч:   Өргөмжлөл, 100,0 мянган төгрөг

Хүүхдүүд та бүхэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас аваарай.

 

 

Шуудангийн Зохицуулалтын Газар