Хэмжилтийн зорилго:
Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио давтамжийн суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.
- Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:
2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд.
- Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгж.
- Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:
KFSMS суурин хяналтын станц.
- Хэмжилт хийсэн цэг:
Хэмжилтийг Харилцаа холбооны зохицуулах хорооны төв оффис /106°54'53.8"E 47°55'38.2"N/ дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс хэмжив.
- Хэмжилтийн дүн:
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгжид 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 5 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөний хэмжээ стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон, 29 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн ажиллаж байна.
6.1. Стандартын шаардлагыг хангасан:
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үүнд:
№ |
ЭЗЭМШИГЧ |
ЗӨВШӨӨРӨЛ |
ФМ-ИЙН НЭР |
ДАВТАМЖ /МГц/ |
1 |
СКОД ХХК |
22800167 |
Medeemn FM-88.8 |
88.8 |
2 |
Сета тех ХХК |
22800193 |
Аялгуу |
89.3 |
3 |
Жавзандамба хутагт төв ТББ |
22800186 |
Зохист аялгуу ФМ |
89.7 |
4 |
Улаанбаатар телевиз ХХК |
22800178 |
VIP радио |
90.5 |
5 |
Монгол комикс ХХК |
22800159 |
Цаг үе залуус |
91.1 |
6 |
Хэмнэлт долгион медиа групп ХХК |
22800147 |
Метро лоунж |
91.7 |
7 |
Смарт коммуникэйшн ХХК |
22800158 |
Тойм FM-92.1 |
92.1 |
8 |
Скаймедиа групп ХХК |
22800146 |
Стар ФМ 92.5 |
92.5 |
9 |
Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ |
22800206 |
ШУТИС-ын радио |
94.1 |
10 |
Шүхэр ТББ |
22800117 |
Хамаг Монгол FM-95.1 |
95.1 |
11 |
Эх элгэн нутаг ХХК |
22800114 |
Элгэн нутаг FM |
96.9 |
12 |
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд |
22800071 |
Лавайн эгшиг FM |
97.5 |
13 |
Радиоком Монгол ХХК |
22800025 |
Формула FM |
98.1 |
14 |
Монголиан Мюзик Медиа ХХК |
22800024 |
Бизнес радио |
98.9 |
15 |
Нью медиа ХХК |
22800026 |
Инээмсэглэл FM-99.3 |
99.3 |
16 |
Билэгт дөлгөөн ХХК |
22800060 |
Их Монгол FM |
99.7 |
17 |
РФ ХХК |
22800005 |
Kiss radio 100.1 |
100.1 |
18 |
НС Холбоо ХХК |
22800040 |
Гийнгоо FM 100.5 |
100.5 |
19 |
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар |
22800044 |
Радиогийн 3-р програм |
100.9 |
20 |
Аггрегатор ХХК |
22800022 |
Тэргүүлэгч FM-101.7 |
101.7 |
21 |
Эм Эс Жи Эм Эл ХХК |
22800175 |
Монголчуудын радио 102.1 |
102.1 |
22 |
Бадруун ХХК |
22800006 |
Радио УБ FM-102.5 |
102.5 |
23 |
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар |
22800044 |
BBC |
103.1 |
24 |
Медиа холдинг ХХК |
22800009 |
Тэнгэрлэг радио FM-103.6 |
103.6 |
25 |
Ви Өү Эм ХХК |
22800052 |
Эрүүл амьдралын радио FM 104 |
104.0 |
26 |
Салхи Энтертейнмент ХХК |
22800057 |
Гэр бүлийн радио |
104.5 |
27 |
Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар |
22800044 |
Радиогийн 1-р програм |
106.0 |
28 |
Стандарт Ви Оү Эй ХХК |
22800001 |
Америкийн дуу хоолой |
106.6 |
29 |
И Зэт Эф Эм ХХК |
22800038 |
Эх дэлхий ФМ |
107.0 |
*Монкаст радио ХХК-ийн 94.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.
6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:
MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
№ |
ЭЗЭМШИГЧ |
ЗӨВШӨӨРӨЛ |
ФМ-ИЙН НЭР |
ДАВТАМЖ /МГц/ |
1 |
Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан ТББ |
22800097 |
Арга билиг FM |
95.7 |
2 |
Авторадио эфэм ерэн зургаа аравны гурав ХМХ |
22800070 |
Авто радио |
96.3 |
3 |
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ |
22800029 |
Best FM |
98.5 |
4 |
Чугу ХХК |
22800037 |
Vibe FM 105.5 |
105.5 |
5 |
Билэг санаа ХХК |
22800018 |
Шинэ долгион FM-107.5 |
107.5 |
Төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ± 2 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
№ |
ЭЗЭМШИГЧ |
ЗӨВШӨӨРӨЛ |
ФМ-ИЙН НЭР |
ДАВТАМЖ /МГц/ |
1 |
Эм Жи Эл Радио ньюс ХХК |
22800192 |
Эм Жи Эл Радио Ньюс |
88.3 |
2 |
Авторадио эфэм ерэн зургаа аравны гурав ХМХ |
22800070 |
Авто радио |
96.3 |
Мөн эзэлсэн зурвасын өргөн /Occupied BWxdB/ 300 кГц-ээс хэтэрсэн 107.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.
6.3 Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:
Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай.
- Хэмжилтийн зураг:
Тайлант хугацаа болох 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд хийгдсэн 37277 удаагийн хэмжилтийн утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.