Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “АЮУЛГҮЙ ИНТЕРНЭТИЙН ӨДӨР-2022” “Илүү аюулгүй интернэтийн төлөө...
“АЮУЛГҮЙ ИНТЕРНЭТИЙН ӨДӨР-2022” “Илүү аюулгүй интернэтийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж байна
2022-02-08
“АЮУЛГҮЙ ИНТЕРНЭТИЙН ӨДӨР-2022” “Илүү аюулгүй интернэтийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж байна “АЮУЛГҮЙ ИНТЕРНЭТИЙН ӨДӨР-2022”  “Илүү аюулгүй интернэтийн төлөө хамтдаа” уриан дор зохион байгуулагдаж байна

Европын холбооны дэмжлэгтэйгээр Европын Аюулгүй Интернет Төвүүдийн (SICs) Insafe/INHOPE сүлжээнээс  жил бүрийн 2 дугаар сарын 2 дахь долоо хоногийн мягмар гарагийг дэлхийн “Аюулгүй интернэтийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн.

Тус санаачилга арга хэмжээний хүрээнд  дэлхийн 200 гаруй улс орны хүүхэд, залуучууд, эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтнууд болон  шийдвэр гаргагч, улс төрчид нэгдэн аюулгүй интернэтийн хэрэглээг дэмжиж, дижитал технологийн хариуцлагатай, хүндэтгэлтэй, бүтээлч хэрэглээг бий болгох зорилт дэвшүүлэн хэлэлцүүлэг болон бусад арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд оролцогч талуудад өнөөгийн технологийн дэвшлийг хэрхэн эерэг аюулгүй байдлаар ашиглах талаар шинэ шинэлэг, мэдээ, мэдээлэл өгдгөөрөө онцлогтой юм.

Уг санаачилга арга хэмжээ нь 2004 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Монгол Улс 2017 оноос уг санаачилга арга хэмжээнд албан ёсоор нэгдэн орж, Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг холбогдох байгууллагууд хамтран цахим орчинд эерэг аюулгүй хэрэглээг бий болгохын төлөө дэмжин оролцож байна.

Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас хязгаарлалтын дэглэмүүд үргэлжилж байгаатай холбоотой энэ жил “Аюулгүй интернэтийн өдөр-2022”-ыг дэмжигчдийн хүрээнд цахимаар зохион байгуулж байна.

Аюулгүй Интернетийн өдөр нь хүүхэд, залуус, эцэг эх, асран хамгаалагч, багш, боловсрол олгогч, нийгмийн ажилтан мөн түүнчлэн тус салбар дах шийдвэр гаргагч болон улс төрчдийг нийгэмд, тэр тусмаа цахим орчинд илүү сайн орчинг бүрдүүлэхийг уриалдаг. Мөн олон нийтийн сүлжээн дэх кибер халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өнөөгийн асуудлын талаарх олон нийтийн мэдлэгийг сайжруулахад энэхүү арга хэмжээ чиглэгдсээр ирсэн юм.

Та бүхнийг “Аюулгүй интернэтийн өдөр”-т нэгдэж цахим орчинд эерэг аюулгүй хэрэглээг бий болгон дэмжин оролцохыг уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор хандаж авна уу.

www.saferinternetday.org

www.ekids.mn