Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ...
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022-01-11
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Харилцаа холбооны зохицуулах хорооноос орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил холбоо” ГҮТББ-тай хамтран орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалт, семинарыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Бишрэлт зочид буудлын “Диамонд” танхимд зохион байгууллаа.

 

Сургалт, семинарт Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Оюуны өмчийн газраас оролцож, холбогдох мэдээлэл өгч хамтран ажилласан бөгөөд орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдээс 45 төлөөлөл хүрэлцэн ирж, идэвхтэй оролцлоо.

 

Орон нутгийн телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан сургалтанд Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газраас  Өргөн  нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тус хорооноос батлан  гаргасан журам,  дүрэм, нөхцөл шаардлагуудын талаар нэгдсэн мэдээлэл өгч, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа болон цаашид авах (2022 онд) арга хэмжээний талаар танилцуулж, орон нутгийн телевизүүдийн хөтөлбөрт хийгдэж байгаа хяналт, мониторингийн дүн, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулга хийлээ.

Түүнчлэн Зах зээл үнэ тариф зохицуулалтын газраас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.1-т заасан олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчидтэй байгуулах Сүлжээнд холбогдох техникийн гэрээний талаар танилцуулж, оролцогчдын санал хүсэлтийг хүлээн авч, тодруулах асуултад хариу тайлбар өгч ажилалаа.

 

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ахлах мэргэжилтэн Э.Бямбасүрэн “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам”-ын төслийн талаар, Оюуны өмчийн газраас Зохиогчийн эрхийн тухай хууль шинэчлэн батлагдсан тухай Зохиогчийн эрхийн ахлах мэргэжилтэн Г.Ууганцэцэг, Зохиогчийн эрхийн зөрчилд анхаарах асуудлын талаар Оюуны өмчийн Хяналтын ахлах байцаагч Г. Бат-Оргил нар танилцуулга хийж, сонирхсон асуултанд хариулт өгч, зарим анхаарах асуудлын талаар хэлэлцлээ.

 

Сургалт, семинарын үеэр Монголын телевизүүдийн холбоо, Орон нутгийн телевизүүдийн “Гал хөгжил” холбооны хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр тусгайлан цаг гаргасан бөгөөд орон нутгийн телевизүүд дотоод асуудлаа хэлэлцэж, ярилцлаа.

 

 
Түүнчлэн сургалт, семинарын үеэр орон нутгийн телевизүүдээс дэвшүүлсэн хүсэлтийн дагуу тус хорооноос орон нутгийн телевизүүдийн хөтөлбөрт хийгдэж байгаа мониторингийн үзүүлэлтийг хэрхэн тооцох, телевизүүд хөтөлбөр сүлжээгээ Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд нийцүүлэн хэрхэн төлөвлөж ажиллах талаар тусгайлан онлайн сургалт зохион байгуулахаар боллоо.