Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх...
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
2021-12-31

Харилцаа холбооны зохицуулах хороо  
Тендер шалгаруулалтын код: ХХЗХ/202212027

1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт тавигдах гэрээний үүрэг, дүрэм, журам, нөхцөл, шаардлагын биелэлтэд хяналт, мониторинг хийх ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг энэхүү 2 багц тендерт мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хот болон орон нутагт тусгай зөвшөөрөлтэй телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт тавигдах шаардлага, Зар сурталчилгааны зохицуулалтын журам, гэрээний үүргийн биелэлтэд байнгын хяналт мониторинг хийх ажлыг гүйцэтгэхэд оршино. Энэхүү тендер нь дараах 2 багцаас бүрдэнэ. 
      2.1 Багц 1 - Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн              хөтөлбөрт байнгын мониторинг хийх ба зөвлөх үйлчилгээг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс                           2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хийж гүйцэтгэнэ;

      2.2 Багц 2 - Орон нутагт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй телевизийн үйлчилгээ эрхдэгчдийн                          хөтөлбөрт түүврийн аргаар мониторинг хийх ба зөвлөх үйлчилгээг 2022 оны 03 дугаар сарын 01-ний                          өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд

Мониторингийн дүнг Зохицуулах хорооноос тавьсан шаардлага, үзүүлэлтээр гаргаж тайлан мэдээг гэрээнд заасан хугацаанд ирүүлнэ.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт, мэдээллийг ирүүлнэ. Үүнд:  

    3.1 Зөвлөхийн үйл ажиллагааны танилцуулга, хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрмийн хуулбар;
    3.2 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын, шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
    3.3 Монгол улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрийн талаарх эрх бүхий байгууллагаас гаргасан                            тодорхойлолт;
    3.4 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.6-д                  заасан бусад мэдэгдэл;
    3.5 Зөвлөх нь гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхийг нотлох харилцагч банкны мэдэгдэл,                   сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан (сүүлийн 3 жилийн аль нэг жилд борлуулалтын орлого                   нь тус тендерийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх):
    3.6 Харъяа дүүргийн татварын хэлтэс, харилцагч банкнаас нэмэлт тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн                    албан бичиг ирүүлнэ.
    3.7 Тендерт оролцогчийн өмнө хэрэгжүүлсэн болон тухайн гэрээтэй ижил төстэй үйлчилгээний  мэдээлэл;
    3.8 Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 12 дугаар сарын  31-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр ХХЗХ/202212027 дугаартай зарлагдсан.

          Харилцаа холбооны зохицуулах хороо
          Улаанбаатар хот 14201, Сүхбаатар дүүрэг,

          Сүхбаатарын гудамж-13, Бага тойруу, 6 дугаар хороо

          Метро бизнес төв, А-корпус, 5 давхар,

          Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газар

          Хариуцсан мэргэжилтэн: Б.Алтай
          Утас: 304258