Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хамтын ажиллагаа-2021
Хамтын ажиллагаа-2021
2021-12-23

Улаанбаатар хот                                                                                                                                                             2021.12.21

    ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран улс хоорондын шуудангийн илгээмжээр мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт  бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах талаар сургалт зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, харилцан мэдээлэл солилцох, соён гэгээрүүлэхэд хамтран ажиллаа.

    Хамтын ажиллагааны хүрээнд 2021 онд тус хорооны дүрмийн 3.1.2, 3.1.10 дахь заалт, 2021 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний 2.3.5, 2.3.14, 2.3.15 дахь заалтуудыг тус тус үндэслэн шуудангийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт  бодисын хор уршиг, холбогдох хууль тогтоомжийг тайлбарлан таниулах дараах сургалтуудыг ЦЕГ-тай хамтран зохион байгууллаа. Үүнд:

  1. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мандухай улс хоорондын шуудангийн илгээлтийн болон буухиа шуудангийн нийт 28 тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 54 ажилтнуудад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт  бодистой холбоотой хууль эрх зүй, стандартын мэдлэг олгох цахим сургалтыг 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр;
  2. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар “Шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг танхимаар нийт 21 улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч тусгай зөвшөөрөл эзэмшичдэд 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр

     

     

  3. “Шуудангийн салбарын зохицуулалт-2021” зөвлөгөөний үеэр шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг нийт 70 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал”, “Галт зэвсэг, сум хэрэгслийн хууль бус худалдаа, эргэлт” илтгэлийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар, ЦЕГ-ын Нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Энхбат нар 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр;
  4. АНУ-Монгол Улсын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгчидийн хилийн чанад дахь салбарын удирдлага болон ажилтнуудад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг” сэдэвт цахим сургалтыг цагийн зөрүүтэй холбоотойгоор Монгол Улсын цагаар шөнийн 22:00 цагт 28 тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

 

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР