Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо
2021-12-17

Улаанбаатар хот                                                                                                                            2021 оны 12 дугаар сарын 17

Монгол Улсын Шуудангийн тухай хуулийн 9.1.6 дах заалтаар “Шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоож, мөрдүүлэх” чиг үүргийг ХХЗХ хүлээж ажилладаг. Энэ үүргийнхээ хүрээнд шуудангийн илгээмж хүргэх хугацааг тогтоох, үйлчилгээний чанарын хяналтыг хийж, олон нийтэд мэдээлэх  төлөвлөгөөт ажлыг  09 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ. 

Шуудангийн ердийн зэрэглэлийн илгээмж хүргэх хугацааг батлагдсан аргачлалын дагуу тогтоохоор 21 аймгийн 33 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийг хамруулан нийт 84 хүнийг энэхүү арга хэмжээнд оролцуулсан. Илгээмж хүрэх хугацааг тогтоохдоо 2 үйлчлүүлэгчийн хооронд 10 ширхэг энгийн захиаг ажлын 10 хоногийн турш өдөрт 1 захиаг гардуулалтын карттайгаар илгээхэд, хот хооронд 5 хоног, хотын дотор 2 хоногийн хугацаанд илгээмж гардуулагдсан байна.

Иймд “Шуудангийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага”-ын 3.1.1-т заасны хотын дотор болон хот хоорондын шуудангийн илгээмж хугацаандаа гардуулагдсан гэж үзэж нөхцөл шаардлагад өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР