Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит...
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 5 дугаар хуралдааны мэдээлэл
2021-11-18
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 5 дугаар хуралдааны мэдээлэл Харилцаа холбооны зохицуулах хорооны  2021 оны ээлжит бус 5 дугаар хуралдааны  мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны ээлжит бус 5 дугаар хуралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр цахимаар зохион байгуулав.  

 

Энэхүү 2021 оны ээлжит бус 5 дугаар хуралдаанаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Хорооны 2021 оны 52 тоот тогтоол: “УИХ-ын нөхөн сонгуулийн нэр дэвшигч нарын Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цаг батлах тухай”) тухай асуудлыг хэлэлцэж, хорооны хуралдааны 1 тогтоолыг батлан шийдвэрлэв.

 

Тус хуралдаанаар “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” танилцуулга, Сонгуулийн ерөнхий хорооны УИХ-ын нөхөн сонгуулийн 18, 28 дугаар тойрогт нэр дэвшигчийг дахин бүртгэсэн байдал, МҮОНРТ-ээс ирүүлсэн өөрчлөлт оруулах хуваарийг хянаж боловсруулсан санал, тогтоолын төсөл, тогтоолын хавсралтыг тус тус авч хэлэлцлээ. Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4 дэх хэсэг (46.4.Харилцаа холбооны зохицуулах хороо олон нийтийн радио, телевизээс ирүүлсэн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагийн талаарх саналыг хянан үзсэний үндсэн дээр сонгуулийн сурталчилгаа эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө батална.)-ийг үндэслэн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагт өөрчлөлт оруулах тухай” 56 дугаар тогтоолыг батлав. Хорооны 2021 оны 56 тоот тогтоолын хавсралтаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.3 хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтийг шийдвэрлэсний дагуу Зохицуулах хорооны 2021 оны 52 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулан баталсан болно. Уг тогтоолд, хавсралтаар өөрчлөлт оруулан баталсан хуваарь, цагийг мөрдөж ажиллахыг Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз /А.Бүрэнбаатар/, Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нь батлагдсан хуваарь, цагийн дагуу нэвтэрч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллахыг Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газар /А.Лувсан-Очир/-т тус тус даалгав.

 

Монгол Улсын Их хурлын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн Олон нийтийн радио, телевизээр төлбөргүй нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагт оруулсан өөрчлөлтийг СЕХ, МҮОНРТ, нэр дэвшүүлж бүртгүүлсэн нам эвсэл болон бие даагч нарт албан тоотоор хүргүүлж, байгууллагын цахим хуудаст шинэчлэн байршуулсан ба тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж байна.

 

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, холбогдох хавсралтыг http://www.crc.gov.mn/main.php?cid=1&do=70&did=0 үзнэ үү).

 

 

Харилцаа холбооны зохицуулах хороо
2021-09-20