Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / “УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ...
“УЛААНБААТАР ХОТЫН 2040 ОН ХҮРТЭЛХ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ ТӨСӨЛД САНАЛ ИРҮҮЛЭХ ТУХАЙ
2021-10-28

   Улаанбаатар хотод харилцаа холбооны шугам, сүлжээ ашиглан үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн анхааралд, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-аас Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн A/860 дугаартай захирамж, Барилга хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамтран баталсан 2020/43, ET20-01 дугаартай ажлын даалгаврын дагуу “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулж байгаатай холбогдуулан инженерийн дэд бүтцийн ажлын хэсгийн “мэдээлэл холбооны салбарын дундын тайлан”-д холбогдох газруудаас санал авч, зөвшилцөх үйл ажиллагаа явагдаж байгаа тул харилцаа холбооны сүлжээ, үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийг https://ulaanbaatar2040.mn/, home.uda.ub.gov.mn/?p=8593 цахим хаягуудаас холбогдох материалуудтай танилцаж,  инженерийн дэд бүтцийн ажлын хэсгийн “мэдээлэл холбооны салбарын дундын тайлан”, төлөвлөлтийн шийдэлд саналаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газар, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-т тус тус өгөхийг мэдэгдэж байна.

   Жич: Хот байгуулалт, хөгжлийн газар, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ-т саналаа хүргүүлэхдээ хувийг тус хороонд ирүүлнэ үү.