Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТ ОЛОН “ТЭРБУМ...
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТ ОЛОН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ МОД ТАРИЛАА
2021-10-07
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТ ОЛОН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ МОД ТАРИЛАА ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТ ОЛОН “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭЖ МОД ТАРИЛАА

2021.10.07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон нэгдэж мод тарилаа. Тус мод тарих үйл ажиллагаанд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын Цахилгаан холбоо ХК, Монгол Шуудан ХК, Радио телевизийн үндэсний сүлжээ ҮТҮГ-ны хамт олон оролцлоо.

 

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг тус  мод тарих үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн бол манай Улсын цөлжилт болон газрын доройтлыг бууруулах, байгаль орны нөхөн сэргээлт хийхэд чухал ач холбогдолтой томоохон ажил гэдгийн онцлон тэмдэглээд салбарын нийт хамт олноо үүрэн холбооны хэрэглэгчдийн тоогоор 4,4 сая мод тарихыг уриаллаа.