Харилцаа холбооны зохицуулах хороо нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.22-ийн дагуу радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаанд, хуулийн 47 дугаар зүйлийн 47.9-ийн дагуу цахим орчин ашиглан явуулах сонгуулийн сурталчилгаанд тус тус хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй болно.
Та бүхэн радио, телевиз болон цахим орчин ашиглан хэрхэн сонгуулийн сурталчилгаа явуулах, Харилцаа холбооны зохицуулах хороо хэрхэн хяналт тавьж ажиллах талаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 39, 46, 47, 48 дугаар зүйл болон холбогдох журмуудтай танилцаж мэдээлэл авна уу.
Жич: Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам”-ын зөрчилд тооцох хариуцлагыг Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгээс харна уу.
Хуулийн заалтууд
Радио телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
- “СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ ЭРХ БҮХИЙ РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ” Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд анхаарах асуудлууд
- Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт, хариуцлагын тухай
- Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх хяналт тавих журмын тухай
Түгээмэл асуултууд цахим орчин
Түгээмэл асуултууд
- Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхдээ ямар хууль, тогтоомжтой танилцсан байх шаардлагатай вэ?
- Ямар радио, телевиз сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл өгөх вэ? аливаа хязгаарлалт байгаа юу?
- Сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдлийг хэзээ, хэрхэн өгөх вэ ?
- Ямар баримт бичиг бүрдүүлэх вэ ?
Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын талаарх зөвлөмж