Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн...
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм-ийн төсөлд санал авах тухай
2021-08-17
Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм-ийн төсөлд санал авах тухай Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм-ийн төсөлд санал авах тухай


Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.7.а-д заасан Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалахад чиглэсэн радио, телевизийн хөтөлбөрийн дүрмийн төсөл боловсруулах ажлын хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд, төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Мөн тус дүрмийн хориглосон хэм хэмжээг тодорхойлохдоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж болон мэргэжлийн сэтгэл судлаачдын хүрээнд холбогдох судалгааг хийлгэсэн болно.  

Тус дүрмийн хүрээнд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчид албан бичгээр хандан санал авах ажиллагааг зохион байгуулж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу аливаа захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудсаар дамжуулан 30-аас доошгүй хоногийн хугацаанд байршуулж олон нийтээс санал авах ажиллагааг хийж байна.  

Эрхэм радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч болон хүндэт эцэг, эхчүүд та бүхэн “Хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах радио, телевизийн хөтөлбөрийн дүрэм”-тэй танилцан идэвхтэй саналаа өгч, хамтран ажиллахыг хүсье! 

Саналаа Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газарт хаяглан ирүүлэх эсвэл munkhnaran@crc.gov.mn хаягаар 2021 оны 09 дугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Журамын төсөл, дүрмийг энэ линкээр авна уу.

 

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО