Ази, Номхон далайн бүс нутгийн шуудангийн салбарыг тахал өвчнөөс ангижрахад туслах ДШХ-ны шинэ санаачилга
Дэлхийн шуудангийн холбоо (UPU) нь Ази, Номхон далайн хөгжиж буй орнуудын компаниудыг дэлхийн цар тахал өвчнөөс гарахад нь туслах зорилгоор шинэ төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Ковидоос ангижрах санаачилга гэх төслийг Дэлхийн шуудан холбооны Хөгжлийн хамтын ажиллагааны газар боловсруулжээ. Энэ нь цар тахлын дараах шуудангийн салбарыг сайжруулахад Ази, Номхон далайн бүс нутгийн буурай хөгжилтэй 19 орон , жижиг арлын хөгжиж буй орнууд болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудад туслах юм.
UPU-ийн Хөгжлийн хамтын ажиллагааны газрын захирал Руди Куадра: “Улс хоорондын шуудангийн сүлжээ тасалдаж эхэлснээс болж эдгээр хүнд хэцүү цаг үед олон шуудангийн салбар алдагдалтай ажиллаад байна. Дээрх орнуудын ихэнх шуудангийн салбар нь улс хоорондын шуудан илгээмжийн орлогоос хамааралтай байдаг.”
Энэхүү төслийн зорилго нь компьютер, зөөврийн компьютер, лазер принтер, сканер, шошго хэвлэгч, жинлэх жин, электрон жин гэх мэт хэрэгцээтэй мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг шуудангийн оператор компанид үнэ төлбөргүй олгох явдал юм. Руди Куадра: "Эдгээр мэдээллийн хэрэгслийг ашиглах нь олон улсын шуудангийн технологи ажиллагааны процесс бүрийг хянах, гаалийн бүрдүүлэлт, нислэгийн компанийн интерфейс, хэрэглэгч илгээмжээ хянах, шуудангийн үйлчилгээг хялбар болгож, улмаар чанартай шуудангийн үйлчилгээг үзүүлэх болно" гэж хэлжээ.
Куадрагийн үзэж байгаагаар, буурай хөгжилтэй орнууд, Ази, Номхон далайн бүсийн арлын хөгжиж буй жижиг улсууд, далайд гарцгүй хөгжиж буй орнууд 2021 он дуустал хэвийн байдалдаа орохгүй байх магадлалтай. Учир нь эдгээр ихэнх улс оронд вакцинжуулалтын хөтөлбөр хэрэгжиж эхлээгүй байна. Үүний үр дүнд 2021 онд сургалт, семинар, гадаад томилолтод хамрагдан туршлага солилцох боломжгүй харагдаж байна.
“Төслийн хүрээнд шуудангийн технологи ажиллагааг сайжруулахад олгогдож байгаа тоног төхөөрөмжөөр хангагдсанаар шуудангийн үйлчилгээний чанар сайжирна гэж үзэж байна. 2022 оноос хойш дэлхийн ихэнх улс оронд вакцинжуулалт дуусахаас өмнө төслийг хэрэгжүүлэх болно."гэж Куадра хэлэв.
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР