Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга
Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга
2021-06-28

Монгол Улсын шуудангийн нэгдсэн код

Монгол Улсын Засгийн газрын “Цахим Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгож, мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх”, “Гудамж, талбай, албан байгууллага, айл өрх бүрийг хаягжуулж, шуудангийн бүсийн тогтолцоонд шилжүүлэх”, “Бүх шатны шуудан хүргэлтийн тогтолцоог боловсронгуй болгох” зорилтуудыг биелүүлэх ажлын хүрээнд ЗТАЖ-ын сайдын 2007 оны 101 тушаалаар “Шуудангийн нэгдсэн код” батлагдсан.

Шуудангийн нэгдсэн кодыг Засгийн газрын 2007 оны 200-р тогтоолоор батлагдсан “Бүсчлэлийн кодыг нэвтрүүлэх, хэрэглэх журам”-аар уг кодыг хэрэглэх хүрээг өргөтгөн тогтоосон.

Шуудангийн тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан уг хуулийн 9.1.3-т заасны дагуу бүсчлэлийн код буюу зип кодыг шуудангийн нэгдсэн код гэж нэрлэсэн.

“Шуудангийн нэгдсэн кодыг MNS 6775:2019 шуудангаар үйлчлүүлэгчийн хаягийн байршлыг тоогоор буюу үсэг, тоо хослосон 9 орон бүхий дугаараар илэрхийлнэ” гэж стандартад заасан.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь шуудангийн нэгдсэн кодыг олон нийтэд хүргэх, хэрэглээнд төлөвшүүлэх үүднээс иргэн, хуулийн этгээдэд зориулан цахим хуудас болон хэвлэмэл материал, ухаалаг гар утасны программ хангамж, лавлахыг ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Шуудангийн бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодыг хаягийн бичвэрт дараах стандартын /MNS 6775:2019/ дагуу бичихийг зааварлан орууллаа.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

МЕТРО БИЗНЕС ТӨВ, А БЛОК 5 ДАВХАР

Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ – 13

СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201

Шуудангийн бүсчлэлийн код бичих загвар:

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

МЕТРО БИЗНЕС ТӨВ, А БЛОК 5 ДАВХАР

Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ – 13

СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201-0033

Шуудангийн нэгдсэн код бичих загвар:

          Иргэд, хуулийн этгээдэд өөрийн оршин байгаа шуудангийн нэгдсэн кодын талаарх мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Шуудангийн нэгдсэн кодыг:

  • Бүсчлэлийн код
  • Шуудангийн нэгдсэн код гэж хувааж ойлгоно.

Бүсчлэлийн код /zip code/-5 оронтой

5 оронтой код нь угтвар код+хэсгийн кодоос бүрдэнэ. Жишээ нь: 

 
 

Та өөрийн оршин байгаа бүсчлэлийн кодыг www.zipcode.mn цахим хуудаснаас хайлт хийн харах боломжтой.

 

Шуудангийн нэгдсэн код /postal code/- 9 оронтой

Шуудангийн нэгдсэн код нь дараах асуудлуудыг шийдвэрлэснээрээ урьд хэрэглэгдэж байсан шуудангийн индексээс давуу талтай юм. Үүнд:  

  • Монгол Улсын засаг захиргааны кодтой уялдуулах;
  • Монгол Улсын засаг захиргааны хуваарь өөрчлөгдөхөд хөдөлгөөн орохгүй буюу өөрчлөхөд хялбар өөрөөр хэлбэл кодын зохицуулалт хийх нөөцтэй байх;
  • Хотын захирагчийн албанаас гаргасан хаягийн журмыг алдагдуулахгүй байх;
  • Хотын хэтийн төлөвлөлтөөр цаашид гарах өөрчлөлтүүдэд өртөж, тухайн хаягийн хэсгийн код хөдлөхгүй байх;
  • Хэрэглэгчдэд ойлгомжтой, хэрэглэхэд хялбар байх;
  • Тухайн хаягийн хэсгийн газар зүйн байршлыг тодорхойлох боломжтой байх;
  • Шуудан ялган боловсруулах процессыг хөнгөвчлөх;
  • Аль ч төрлийн үйлчилгээ эрхлэгчид түгээмэл хэрэглэх боломжтой.

Шуудангийн нэгдсэн код нь барилга байгууламжид оноогддог бөгөөд бүсчлэлийн 5 оронтой тоо дээр 4 оронтой тоог залгуулан оноодог. Хот байгуулалт хөгжлийн газрын орон зайн мэдээллийн санд 2020 оны байдлаар нийт 20 мянга гаруй обьектод шуудангийн нэгдсэн кодыг оноосон.

 

Та өөрийн оршин байгаа барилга байгууламжийнхаа 9 оронтой кодоо мэдэхийг хүсвэл www.zipcode.mn цахим хуудаснаас хайлт хийхэд дараах зурагт үзүүлсэнээр гарч ирнэ. Хайлтын үр дүн олдохгүй байвал хайж буй обьект нь нийслэлийн орон зайн мэдээллийн системд бүртгэгдээгүй байна гэж ойлгоно.

 

Зохицуулах хороо нь шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг олон нийтэд хүргэх үүргийн хүрээнд иргэн, хуулийн этгээдийг www.zipcode.mn цахим хуудас болон хэвлэмэл материал, ухаалаг гар утасны програм хангамж, шуудангийн нэгдсэн кодын лавлахаар дамжуулан мэдээллээр ханган ажиллаж байна.

  • Хаягаа алдаатай бичсэн байсан ч кодоо зөв бичсэн тохиолдолд танай шуудангийн илгээмж төөрөхгүй, шуудангийн ялгалтын ажиллагаанд нэвтэрсэн технологи учраас цаг алдахгүй, хурдан шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх;
  • Онцгой байдал, Эмнэлгийн түргэн тусламж, Цагдаа, Электрон засаглал зэрэг төрөөс иргэдэд хүрч үйлчилдэг байгууллагуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, иргэд, үйлчлүүлэгчдийн байршил тодорхой болох, тэдгээрт аль болох түргэн хүрч үйлчлэх боломжийг бий болгох;
  • Иргэний бүртгэл, мэдээлэл, нийгмийн даатгал, татвар болон банкны үйлчилгээг авахад хаягаа зөв тодорхойлсноор ямар нэгэн будлиангүйгээр үйлчлүүлэх.

(https://www.youtube.com/watch?v=tEZHC_Ejj98)

(https://www.youtube.com/watch?v=toHzbN0j7jY)