Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
Тусгай зөвшөөрөл авах, эсвэл бүртгүүлэхээр хүсэлт гаргагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11-р зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 13-р зүйлд зааснаар доорхи бичиг, баримтыг бүрдүүлж, Харилцаа холбооны зохицуулах хороонд /цаашид “Зохицуулах хороо” гэх/ ирүүлнэ. Үүнд:
- Mаягтын дагуу бөглөсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ( маягт )
- Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дагалдах дараахь бичиг, баримтууд
Үүнд:
- Тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг (хувь хүн бол өргөдөл)
- Улсын бүртгэлийн гэрчилгээ, компаний дүрэм болон иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбар
- Ашиглах стандарт, технологи, техникийн үзүүлэлтүүд, ажиллагааны зарчмын тухай дэлгэрэнгүй танилцуулга
- Сүлжээ байгуулах, ашиглах бол бусад сүлжээнд холбогдох техникийн нөхцөл, боломжтойг тодорхойлсон бусад сүлжээ эзэмшигчдийн тодорхойлолт
- Үйлчилгээний үнийн санал
- Санхүү, эдийн засгийн чадавхийг нотолсон баримт бичиг:
- сүүлийн жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан тэнцэл
- үйл ажиллагаагаа эхэлж байгаа бол эхлэлийн баланс
- тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийн тооцоо
- Ажилтнуудын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
- Радио давтамж ашиглах тохиолдолд Радио долгионы хуулинд заасан баримт бичиг