Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс...
РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл
2021-06-22
РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын Радио долгион өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны хооронд үндсэн үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хэмжилт, хяналт, шалгалтыг хөдөлгөөнт болон суурин байдлаар хийж гүйцэтгэлээ.

Мөн энэ хугацаанд тус хорооноос радио давтамжийн тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч байгууллагууд, иргэд, бусад аж ахуйн нэгжээс ирүүлсэн 53 албан тоот бичиг, хүсэлтийг шийдвэрлэж ажиллав. Үүнд: Радио давтамжийн  харилцан нөлөөллийн-28 албан тоот, Радио давтамжийн цахилгаан соронзон орны хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшиний хэмжилт- 13, мэдэгдэл-4, хүсэлт-7, радио давтамжийн тусгай хэмжилт-1.

                                                            
 
 

Цахилгаан соронзон орны хэмжилт.

Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэгч Скайтел ХХК, Мобиком Корпораци ХХК, Юнител ХХК болон СӨХ-дын ирүүлсэн албан тоот хүсэлтийн дагуу тухайн байршилд байгаа радио давтамжтай цахилгаан соронзон орон үүсгэгч радио төхөөрөмжүүд нь MNS 5594:2020 Цахилгаан орон, соронзон орон ба цахилгаан соронзон оронгоос хүнд үзүүлэх нөлөөний аюулгүйн түвшин (0 Гц - ээс 300 ГГц хүртэл) стандартын 4.2-т заагдсан хязгаарлагдмал биш орчинд байгаа хүмүүс бүтэн биеэрээ өртөх үеийн нөлөөллийн хяналтын түвшинийг тус стандартын 7-р хүснэгтэд заагдсан дүйх хавтгай долгионы чадлын нягтын үйлчлэгч утгыг хэмжилтийн түвшинтэй харьцуулж дүгнэлтийг гаргаж хүсэлт гаргасан байгууллагуудад хариу албан тоот бичгээр хүргүүлсэн. Хэмжилтэд Rohde Schwartz  - FSH20 спектр анализатор, Rohde Schwartz – RFEX ver6.4.50 програм хангамж, R&S®TSEMF-B1 антен ашиглан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Хан-Уул дүүрэг, Чингэлтэй, Баянгол дүүргийн 16 байршилд хэмжилтийг хийж гүйцэтгэсэн байн.

Улаанбаатар хотын РӨН-ийн хэмжилт.

Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио давтамжийн суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна. 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 01-ний хооронд Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгжид Харилцаа холбооны зохицуулах хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио давтамж өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс  хэмжилтийг хийн өөрийн цахим хуудсаар 2 удаа хэмжилтийн тайлан мэдээ гаргаж ажиллав. Хэмжилтийн тайлантай https://crc.gov.mn/w/396/4R , https://crc.gov.mn/w/37C/4R хандан танилцах боломжтой.

Радио давтамжийн 20 МГц-6 ГГц зурваст хийсэн хэмжилт.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй радио давтамжийн тусгай зөвшөөрөл болон эрхийн бичиг эзэмшигчдийн радио давтамжийн зурвас ашиглалтын дэлгэрэнгүй тайлан гаргаж хууль бус хэрэглээг илрүүлэх зорилгоор Харилцаа холбооны зохицуулах хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/, Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвийн  / 47°54'51.3"N 106°45'41.1"E/ цамхаг дээр байрлах /FMS-2020/ суурин хяналтын станцаар 20 МГц-6 ГГц радио давтамжийн зурваст хэмжилт, хяналтыг хийж гүйцэтгэлээ. Хэмжилтээр СБД, 11-р хороо, Про вон оффисын дээвэр дээр нэг байршилд үйл ажиллагаа явуулдаг Сета тех ХХК-ийн 89.3 МГц болон Чугу ХХК-ийн 105.5 МГц РӨН-ийн радио давтамжууд интермодуляц үүсгэн 73.1875 МГц болон 121.700 МГц радио давтамжууд дээр шуугиан үүсгэж байсныг тогтоосон. Медиа холдинг ХХК-ийн 103.6 МГц болон Эх элгэн нутаг ХХК-ийн 96.9 МГц РӨН-ийн радио давтамжууд интермодуляц үүсгэн 110.3 МГц дээр шуугиан үүсгэж байгаа нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигчдийн радио давтамжийн зурваст нөлөөлөл үзүүлж байна. Үүссэн интермодуляцыг хэрхэн арилгах талаар судалгааг РДӨНХТ-ийн суурин хяналтын инженерүүд үргэлжлүүлэн хийж байна. Мөн 23300006 дугаартай тусгай зөвшөөрлөөр олгогдсон Оптимум нэтворк ХХК-ийн зурвас ашиглалт 526-574 МГц буюу 8 МГц илүү ашигласан байна. Хэмжилтийн дүнг харилцаа холбооны хяналтын улсын байцаагчид хүргүүлэн холбогдох шаардлагатай арга хэмжээг аван ажиллаж байна. Цаашид хууль бус хэрэглээг илрүүлж хэмжилтээр илэрсэн хууль бус хэрэглээг хориглох, зогсоох ажил үргэлжлүүлэн хийгдэж байна.

Радио давтамжийн нөлөөллийн хэмжилт.

Тус хороонд ирүүлсэн албан хүсэлтүүдийн дагуу радио давтамжийн харилцан нөлөөллийн шалтгааныг тогтоох, илэрсэн зөрчлийг арилгах зорилгоор хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

  • Юнител ХХК – 14
  • Жи-Мобайл ХХК – 1
  • Скайтел ХХК – 1
  • Мобиком корпораци ХХК – 0
  • Бусад байгууллага – 7

Улаанбаатар хотод хийгдэж буй хөдөлгөөнт хяналт

Хорооны даргын 2021 оны 06-р сарын 04-ний өдрийн А/120 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотод барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, аж ахуйн нэгж, байгууллагуудын дотоод үйл ажиллагаандаа болон өргөгч цамхгийн үйл ажиллагаанд ашигладаг радио тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт, шалгалт хийх, хуулийн хэрэгжилтийг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг РДӨНХТ-ийн хөдөлгөөнт хяналтын инженерүүд, харилцаа холбооны хяналтын улсын байцаагч нар хийж гүйцэтгэж байна.

Тоон телевизийн дохионы хамрах хүрээний хэмжилт

2021 оны 06 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд “Тоон телевизийн дохионы хамрах хүрээний хэмжилт”-ийг суурин байдлаар хийж гүйцэтгэв. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 42 тоот тогтоол “Телевизийн өргөн нэвтрүүлгийн станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн шаардлага, норматив”-ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэ улирлын төлөвлөгөөт ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт байрлах тоон телевизийн 9 нэвтрүүлэгч станцаас “Баянхошуу”, “Нисэх” гэсэн 2 нэвтрүүлэгч станцын дохионы тархалт, хамрах хүрээг тооцоолон гаргах зорилгоор суурин хэмжилтийг хийж гүйцэтгэв. Суурин хэмжилтийг хийхдээ тухайн нэвтрүүлэгч станцуудыг төв цэг болгон энэхүү цэгүүдээс урагш, хойш, баруун, зүүн, зүүн хойш, баруун хойш, баруун урагш, зүүн урагш гэсэн чиглэлтэй тавигдсан авто зам дагуу хэмжилтийг хийж гүйцэтгэсэн. Хэмжилтийн цэгийн хоорондох зайг сонгохдоо ITU-с гаргасан ITU-R SM.1875-1 (08/2013) “DVB-T coverage measurements and verification of planning criteria” аргачлалын дагуу хэмжилтийн цэг хоорондын зайг 500 м ± 50 м байхаар сонгож авсан. Энэхүү хэмжилтээр Баянхошуу сайтын хувьд 73 цэгт, Нисэх сайтын хувьд 126 цэгт, нийтдээ 199 цэгт суурин байдлаар хэмжилтийг хийж гүйцэтгэсэн. Хэмжилтийн дэлгэрэнгүй тайлан гаргаж байгууллагын цахим хуудсанд байршуулна.

Орон нутгийн хэмжилт шалгалт

Ковид-2019 цар тахлын улмаас түр хойшлоод байсан орон нутагт хийгдэх төлөвлөгөөт хэмжилт шалгалтын ажил, тусгай зөвшөөрөл эрхийн бичиг эзэмшигчдээс ирүүлсэн хүсэлт, гомдлын дагуу хийгдэх төлөвлөгөөт бус хэмжилт шалгалтын  ажлууд тус хорооны даргын 2021 оны 06-р сарын 11-ний А/124 тоот тушаалын дагуу хийгдэж эхлээд байна.