1. Харилцаа холбооны зохицуулах хороо нь “www.zipcode.mn цахим хуудас болон аппликейшны хайлтын системийг боловсронгуй болгох, өгөгдөлийг сайжруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь шуудангийн нэгдсэн кодыг нийтийн хүртээл болгох, шуудангийн байгууллагын шуудан ялган боловсруулах үйл ажиллагааг хөнгөвчлөх болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг дараах нотлох мэдээллийг бүрдүүлэн ирүүлнэ. Үүнд:
▪ Байгууллагын танилцуулга;
▪ Ижил төрлийн ажлын туршлага;
▪ Ажиллах боловсон хүчны чадвар, туршлагын талаарх мэдээлэл. 4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл мэдүүлгээ ирүүлнэ үү.
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
МЕТРО БИЗНЕС ТӨВ А БЛОК 5 ДАВХАР
Д.СҮХБААТАРЫН ГУДАМЖ-13
СҮХБААТАР ДҮҮРЭГ УБ 14201-0033
Утас: 304258
Факс: 327720
Цахим шуудан: info@crc.gov.mn
Цахим хуудас: www.crc.gov.mn