Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
2021-06-17

        Тус хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасан бүрэн эрхийн дагуу Монгол Улсын Харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө(дугаарлалтын төлөвлөгөө)-г хэрэгжүүлэн ажилладаг.

         Энэхүү дугаарлалтын төлөвлөгөөний 3.3.6, 3.3.7-д тусгагдсан 1800-xxxx, 1900-xxxx тусгай дугаарыг тус хорооноос иргэд, аж ахуйн нэгж тус бүрт хүсэлтийн дагуу гэрээ байгуулан олгодог. Нэмүү өртөгт тусгай дугаар буюу 1900-аар эхэлсэн тусгай дугаар руу холбогдох үнэ тарифын дээд хязгаарыг тус хорооны 2014 оны 38 дугаар тогтоолд 700 төгрөг байхаар зааж өгсөн. Тусгай дугаар руу залгахад хэрэглэгч өөрөө мэдэлгүй өндөр тарифаар ярьж, ярианы нэгж төлбөрөөр хохирох эрсдэлтэй бөгөөд үүнийг тусгай дугаар эзэмшигчтэй байгуулах гэрээний хавсралтын 2 дахь заалт болох “Хэрэглэгчид үйлчилгээний үнэ тарифыг заавал урьдчилан мэдэгдэнэ. Энэ хугацаанд хэрэглэгчээс зөвхөн тухайн сүлжээний хэрэглэгчийн тарифыг тооцож авдаг байхаар зохион байгуулж, үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах гэрээнд тусгана.” гэсэн заалтаар зохицуулж, тус хорооноос уг шаардлагын биелэлтэнд тогтмол хяналт хийж ажилладаг. Энэ ажлын хүрээнд хяналт хийхэд 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нэмүү өртөгт нийт 139 тусгай дугаараас доорх 2 тусгай дугаар хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй, холбогдох гэрээний заалтыг зөрчиж байсан бөгөөд зөрчлөө арилгах талаар шаардлагыг албан бичгээр хүргүүлсэн.

 

Хэрэглэгчдэд үнэ тарифын талаар мэдээлэхгүй байгаа тусгай дугаар эзэмшигч

2021.06.15-ны өдрийн байдлаар

Эзэмшигч

Тусгай дугаар

Зориулалт

1

Тэрэлж чанар групп ХХК

1900-1700

Аялал жуулчлалын мэдээлэл, лавлагаа өгөх

2

иргэн М.Мөнхцэцэг

1900-1975

Мэдээлэл, лавлах үйлчилгээ