Холбоо барих 976-11-304258, 1800-1858
Санал хүсэлт Илгээх
Нүүр / Мэдээ мэдээлэл / Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд
Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд
2021-06-07

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 00:00 цагаас өмнө /2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 23:59:59/ зогсоох үүрэгтэй.

       Иймд цахим орчны үйлчилгээ эрхлэгч та бүхэн хуульд заасан дээрх хугацаанд сонгуулийн сурталчилгааны талаарх аливаа мэдээ, мэдээлэл нийтлэхгүй байх, сурталчилгааны хугацаанд нийтэлсэн нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааг устгах эсхүл хязгаарлах арга хэмжээ авч ажиллана уу.

       Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг “unpublish” хийх зааврыг дараах холбоосоор https://www.crc.gov.mn/k/32I хандаж танилцах боломжтой.